Хоригийг хүлээж авсан дүр эсгэх нь

img

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээж  авсугай” гэсэн УИХ-ын тогтоол дөнгөж батлагдаж, спикерийн гарын үсэг бүхий тамгын бэх нь хатаж амжаагүй байхад дараагийн асуудал дэгдсэн. Хуульзүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэлэлцүүлэхээр байлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан Өршөөлийн тухай хуульд оруулах холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дэгийн тухай хуулийн 31.9-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо боловсруулж, нэгдсэн чуулганаар батлуулах үүрэгтэй.

 

Гэвч Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан Өршөөлийн хуулийн Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн төслийг боловсруулж батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирлээ гэх мессэж олон нийтийн сүлжээгээр “гал дээр тос нэмэх”-тэй адил тархлаа.

 

Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд байгаа “Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар онц их хэмжээний хохирол иргэдэд учруулсан хэрэг, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хүндрүүлсэн хэлбэрийг Өршөөлийн хуулийн 9.1.3-т заасан “өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал”-д тусгах ёстой” гэсэн агуулгаар хориг тавьсан юм. Үүн дээр нэмээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны залуучууд, албан тушаалтан бус жирийн иргэд олноор үйлддэг Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар ял эдэлж байгаа хүмүүсийг Өршөөлийн хуулийн 5.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийг хасах нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж хориг тавьсан.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын тайлбарласнаар “УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан төслөөр бол Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” хэмээн өөрчлөн оруулж иржээ. Тэрбээр цааш нь “Ажлын хэсгийнхний өөрчлөх гээд байгаа 5.1-ийн нэр нь өршөөн хасах, 9.1-ийн нэр нь өршөөлд хамааруулахгүй. Тиймээс Ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хориг огт аваагүйтэй адил хэрэг болно. Ийм маягаар Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулвал зөвхөн гадаад төрх нь өөрчлөгдсөн хуучин хууль хэвээрээ үлдлээ гэсэн үг” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний нэхэмжлэх дээр дүнг нь тоо болон цифрээр бичсэнтэй агаар нэгэн болжээ.

 

“Хэрвээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг агуулгыг нь авахгүйгээр дахиад батлах юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч дахин энэ асуудалд хориг тавих нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй” гэж хуульч Б.Энхбаяр ярьж байна лээ.

 

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжих санал хураалт явуулахад зургаан гишүүн эсрэг кноп дарсан. Хоригийг эсэргүүцэж коноп дарсан нэр бүхий гишүүд Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсанаас гадна тэдний нэг Ц.Оюунбаатар ахалж байгаа билээ. 11 гишүүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэгт эсэргүүцсэн түшээд олонхи болсноор ийнхүү хоригийг өршөөлд хамрагдах агуулга хэвээр найруулагджээ.

 

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд хоригийг тусгалгүй хэвээр найруулагдан ажлын хэсгийнхний босгыг давсан ч Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн эсэргүүцэлтэй тулан хуралдаан хойшлогдсон байна. Хуульзүйн байнгын хороо 18 гишүүнтэй. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эсэргүүцсэн ажлын хэсэгт олонхи болоод байгаа 6 гишүүн Хуульзүйн байнгын хороондоо ч, парламентад ч цөөнх хэсэг.

 

Тиймээс ажлын хэсэг дэх олонхийн Өршөөлийн хуульд хүч түрэн оруулсан өөрчлөлт байнгын хорооны хуралдааны босгыг ч давж чадахгүй бүдрэхээр байна.  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсан хэдий ч өөрчлөлтийг хэрхэн тусгахыг түмэн харж байгаа. Ерөнхийлөгч ч хоригийг хүлээж авч процесс дуусаагүй байгааг цахимаар жиргэсэн байсан.

 

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд хаалтаа хийх товтой. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсны дагуу Өршөөлийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулан  хэлэлцэн баталвал ээлжит бус чуулганыг хугацаанаас нь өмнө хаахаар төлөвлөөд байгаа аж.  

 

Ямартай ч парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан дүр “эсгэж”, Өршөөлийн хуулиа өмнөхөөр нь батлахаар зүтгэх нь олон нийтийн  хараанаас тойрч гарахгүй биз ээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ардчилсан хүн болж дүр эсгэх нь ... шааригдорж
2015-09-18
Зочин:
Элбэгдоржоо чи болиочээ АТГ Шүүх прокурор. Ийг кармандаа хийчээд авилга албан тушаалын хэрэг нэрээр өшөө авахаа зогсоо !!!! 1.Чи их өрийг төлсөн ерөнхийлөгч байсан хүнээ оймсийг нь гозолзуулаад шоронд хийсэн тэгээд ард түмнээ их өрөнд оруулж оюу толгой 5 толгойгоор өрөө төлнө гэж тархи угаасан улаан цайм 5 толгойруу дайрсан 2.сайханбилэгийг гаргаж ирхийн тулд Алтанхуягыг золионд гаргасан гансүхийг хорисон албан тушаалын хэргээр улаан цайм чиний захиалага гэдэг чин eagle tv ээр нүдний булай болсон шүүгчид прокурорчид чинь гарсан Алтанхуягын гэр бүлээр оролдсон ягаад гэвэл Махн тай хамтрах гэрээ хийлээ гэж З.Энхболд дарга Алтанхуяг даргыг огцруулахгүй гэж санал өгч байсан үнэн 3.сайханбилэг энхсайхан 2 5 толгойн төслийг аваад орж ирсэн З.Энхболд зөвшөөрөөгүй ийм балай юм хийлгэхгүйн тулд зи махн тай хамтрана гэсэн харин чи байгуулагын баярын хурал дээр боож үхэж босон харайсан бүр ардчиллын 25 жилийн ойн хуралд өөрийнхөө ашиг снирхолыг илэрхийлсийшдээ Сайханбилэгт бүх эрхийг өг гэж !!!
2015-09-18
Хардаж бна:
Элбэгдоржоо чи болиочээ АТГ Шүүх прокурор. Ийг кармандаа хийчээд авилга албан тушаалын хэрэг нэрээр өшөө авахаа зогсоо !!!! 1.Чи их өрийг төлсөн ерөнхийлөгч байсан хүнээ оймсийг нь гозолзуулаад шоронд хийсэн тэгээд ард түмнээ их өрөнд оруулж оюу толгой 5 толгойгоор өрөө төлнө гэж тархи угаасан улаан цайм 5 толгойруу дайрсан 2.сайханбилэгийг гаргаж ирхийн тулд Алтанхуягыг золионд гаргасан гансүхийг хорисон албан тушаалын хэргээр улаан цайм чиний захиалага гэдэг чин eagle tv ээр нүдний булай болсон шүүгчид прокурорчид чинь гарсан Алтанхуягын гэр бүлээр оролдсон ягаад гэвэл Махн тай хамтрах гэрээ хийлээ гэж З.Энхболд дарга Алтанхуяг даргыг огцруулахгүй гэж санал өгч байсан үнэн 3.сайханбилэг энхсайхан 2 5 толгойн төслийг аваад орж ирсэн З.Энхболд зөвшөөрөөгүй ийм балай юм хийлгэхгүйн тулд зи махн тай хамтрана гэсэн харин чи байгуулагын баярын хурал дээр боож үхэж босон харайсан бүр ардчиллын 25 жилийн ойн хуралд өөрийнхөө ашиг снирхолыг илэрхийлсийшдээ Сайханбилэгт бүх эрхийг өг гэж !!!
2015-09-18
МАХН ЭнХбаяр болиочээ ард түмэнд гай болж байна:
хоригийг хүлээж аваад одоо яаж өөрсдөдөө ашигтай болгох вэ гэж улайрч байна. Энхбаяр болиосой. чамаас болж ардын хүүхдүүд суллагдаж төрийн хайр ивээлээ хүртэж чадахгүй хоригд сон хэвээрээ байна шүү дээ.
2015-09-17
Зочин:
ЭНЭ ХҮН ХЭЗЭЭ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ТҮРИЙ БАРЬЖ БУЗАР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХИЙСЭЭР БАЙХ ВЭ. ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН БОЛГОН ЯЛ АВДАГ ТОГТОЛЦООГ ХАЛЪЯ, ХҮЗҮҮГҮЙ ДОРЖЫГ ТАТАН БУУЛГАЯ. ИХ ХУРАЛ АРД ТҮМНЭЭС ОЛГОГДСОН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЬЕ. ХҮЗҮҮГҮЙ ДОРЖ ИХ ХУРЛААР ТОГЛОХОО БОЛЪЁО, ИХ ХУРАЛ ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХҮЗҮҮГҮЙ ДОРЖЫГ ТАТАН БУУЛГАХГҮЙ БОЛ ОДОО БҮР ИХ ХУРАЛ ТАРААХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ЯВНА. ЭНЭ ХҮН ЯАСАН АЛСЫН ИХ ШУНАЛТАЙ, АЙМШИГТАЙ ИХ ЗОВЛОН ТАРЬДАГ ХҮН БЭ. ОРДНЫ ЦАГААН САРЫН ИДЭЭ 10 ҮЕ ЯВЖ ЗОВЛОНГООР ДУУСАЖ БАЙСАН ЕР ҮНЭХЭЭР БИЕЛЭЖ БАЙХ ШИГ.
2015-09-17
Зочин:
ХҮЗҮҮГҮЙДОРЖ ТИЙМ САЙН ХҮН ЮМ УУ ГЭХЭЭР БАС ТИЙМ БИШ, ОЮУТОЛГОЙГ НИЙЛЖ ИДСЭН С.БАЯР АВИЛГЫН МӨНГӨӨРӨӨ ХИЧНЭЭН ХАУС АВСАН Ч ХАМГААЛЖ БАЙНА, БАС ХАМТ ИДЭЛЦСЭН С.БАЯРЦОГТ НЬ ГАДААДЫН ОФШОР ДАНСАД МӨНГӨӨ НУУСАН Ч ӨРШӨӨЖ БАЙНА. ТЭР БИТГИЙ ХЭЛ АЛДАРТАЙ АВИЛГАЧ ГААЛИЙН АДЬШААТАЙ НИЙЛЖ ХҮННҮ ИХ ДЭЛГҮҮРИЙГ БАРЬЛАА, ҮҮГЭЭР ЗОГССОНГҮЙ МОНГОЛЫН ТҮҮХЭНД УЧИРЧ БАЙГААГҮЙ, НЭГ ГАДААД ХҮНИЙ УЧРУУЛСАН КАПЛАГИЙН 35 ТЭРБУМ ТӨГРГИЙН ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХЭЭС ӨРСӨН ӨРШӨӨВ. ТЭР 35 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ УЛСАД БУЦААН ТӨЛӨГДӨӨГҮЙ. ОДОО ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ ГЭХ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭЙ 144 МОНГОЛ ХҮН УЛСАД 32 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙДАГ. ТЭР 144 ХҮН 32 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛОО ТӨЛЬЕ ӨРШӨӨГӨӨЧ ГЭХЭЭР ӨРШӨӨХГҮЙ ХАРИН ГАДНЫ НЭГ ЦАГААЧ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖ ХИЧНЭЭН АРВАН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОХИР МӨНГӨ УГААЖ БАЙХАД ТОЛГОЙГ НЬ ЭЛЖ БАЙНА. ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ ДОРЖ ЯАСАН ИХ ШУНАЛТАЙ, ЯМАР ИХ ӨШ САНАДАГ, БУЗАР ХҮН БЭ. ЭНЭ ХҮН ХЭЗЭЭ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ТҮРИЙ БАРЬЖ БУЗАР ХЭЛМЭГДҮҮЛЭЛ
2015-09-17
Зочин:
АРДЧИЛСАН БИТГИЙ ХЭЛ СОЦ НИЙГМИЙН ҮЕД СОНСОГДОЖ ДУУЛДААГҮЙ АЙМШИГТАЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ СҮҮЛИЙН ҮЕД БИЙ БОЛОХ БОЛЖЭЭ. ХҮЗҮҮГҮЙ ДОРЖЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ХҮН БҮР ШОРОНГИЙ ХААЛГА ТАТАХ БОЛЖ. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ ТОМИЛДОГ, АТГ-ЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛДОГ, ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ТОМИЛДОГ ТЭРЭЭР ХУУЛЬ ШҮҮХИЙНХНЭЭР ГАР ХӨЛӨӨ ХИЙН ӨӨРИЙГ НЬ ЭСЭРГҮҮЦСЭН ХЭН БОЛГОНЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ, ӨӨРИЙГ НЬ ДЭМЖСЭН ХАХУУЛЬЧ, АВИЛГАЧ, ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОНЫГ ЦАГААТГАДАГ БОЛЖ. ЖИШЭЭ НЬ ГОЛОМТ БАНКНЫ ӨМЧЛӨЛӨӨС БОЛЖ БАЯСГАЛАН ГЭХ ХУЖААТАЙ НИЙЛЖ ЖУРМЫН НӨХӨР БОЛДЫГОО ШОРОНГООР ДАРАМТЛАХ БОЛОВ, ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАЖ ӨӨРИЙН НӨЛӨӨНИЙ НУТГИЙН ДҮҮ САЙХАНБИЛЭГИЙГ САЙД БОЛГОХЫН ТУЛД Н.АЛТАНХУЯГИЙГ ОГЦОР ГЭЖ ШААРДАЖ ОГЦРОХГҮЙ БОЛОХООР НЬ НАЙЗ, ЗӨВЛӨХ, ХҮРГЭН ДҮҮ, ТЭР БИТГИЙ ХЭЛ ТӨРСӨН ОХИНЫГ НЬ ЯЛТАН БОЛГОНО ГЭЖ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ДАЙРАВ. МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮНИЙГ ХҮРТЭЛ ЯЛТАН БОЛГООД ЗОГСОХГҮЙ ДАХИН ЯЛТАН БОЛГОХООР УЛАЙРАН ДАЙРЧ БАЙНА. ГЭТЭЛ ХҮЗҮҮГҮЙДОРЖ ТИЙМ САЙН ХҮН ЮМ УУ ГЭХЭЭР БАС ТИЙМ БИШ, ОЮУТОЛГОЙГ НИЙЛЖ ИДСЭН С.БАЯР АВИ
2015-09-17
Зочин:
Ард тумэн ядуу тарчиг байсанч даваадл гарна харин шудрага бус авилгагч нарт дургуй ийм та 76 дахин сонгогдох гэж бодож байгаа бол наад хуулиа бур хучингуй бологоорой Л Болд,
2015-09-17
HORIG Hereggui:
HORIG HEREGUi cvv......CoROhd Baigaa CaGDAA deer tamluulj Baigaa Humuusiig Sulalsan ni deer cvv.....EBE horsson za gaa odoo zoolruuleecee....CAMAIG Bid songoson..... HARIUD ni ArDCILaLd Buh Nasaaraa ZoRIULSAN HuMUUS Daramtluulj Corond orj HIISEN AjLiig ni CORON Bosgoj baigaa CVVV
2015-09-17
HORIG Hereggui:
HORIG HEREGUi cvv......CoROhd Baigaa CaGDAA deer tamluulj Baigaa Humuusiig Sulalsan ni deer cvv.....EBE horsson za gaa odoo zoolruuleecee....CAMAIG Bid songoson..... HARIUD ni ArDCILaLd Buh Nasaaraa ZoRIULSAN HuMUUS Daramtluulj Corond orj HIISEN AjLiig ni CORON Bosgoj baigaa CVVV
2015-09-17
HORIG HEREGGUI:
HUNII MUUD Durlaad Hereggyi.Horig Hereggyi....Corongoos Humuusiig GARGAY. EBE-g HORSOLOO boLIJ Eronhiilogoo hiigee ee GEJ urialj baina.
2015-09-17
HORIG HEREGGUI:
HUNII MUUD Durlaad Hereggyi.Horig Hereggyi....Corongoos Humuusiig GARGAY. EBE-g HORSOLOO boLIJ Eronhiilogoo hiigee ee GEJ urialj baina.
2015-09-17
Зочин:
хоригдорж энхбаярт л хорсоод ингээд байгаа юмшдээ.
2015-09-17
Зочин:
Yamar aimshigtai um be. Boloiochee ta nar.bosno shuu ard tumen . Avilga alban rushaaltnyydiin hergiig hezee ch urshuuj bolohgui
2015-09-17
irgen:
Ene gishuud bur arai dendej bnaa ichij uxeesei ulaan tsagaandaa garch bnaa
2015-09-17
Зочин:
Oyunbaatar chini jinhene hogiin ats bnashdee
2015-09-17
Зочин:
Бурхиуд хаа байна аа, Баяр, Баярцогт, Зоригт, Сү.Батболд гэх мэтийн аваргууд!!!!!!!!!
2015-09-17
Irgen:
Enkhbayariin esreg elbegdorjiin hiij baigaa uildlees bolj orshoogdoh estoi olon zaluus hohirch bna........urd n zalingiin heregt orshool uzuulh bolhod ard erged eserguuzeed boon ym boldog baisan odoo bol,eserguuzeh zuil baihgui uchir n zalillangiin gemt hereg ers buursan,horino geheesee iluu gargaj ireed toluuleh sonirholtoi bolson.......elbegdorj hudlaa baahan hohirol yrij hunuusiin tolgoi erguulj olon olon zaluusiig hohirooj bna.hohirloo tolzon,anh udaagiin heregteich ulsuud mash iheer hohirch bna.
2015-09-17
Балай авгай:
Gishuun bolgoj ugsniih ni tuluusiig tuluh gej ene bayanselengees avahuulaad bugdeeree uhehnee dee. Ih hurliin chuulgan deer ene bayanselenge ch gene uu hen ch tanihgui tsagdaagiin too burtgegch avgaigiin duu yamar aimaar horsoltoi zanaltai duugardag yum be henees ushuu avah gees uhchih geed bnaa yag altan zagasnii emgen shig aashilj zandraad haraaj zuheed huuj tuugaad gudamjnii aviraa neg gargaj bnaa ichij uheesei
2015-09-17
irgen:
Avdartaa hadgalsan mungiig ni yaj salgah uu. Sanalaa bicheerei.
2015-09-17
irgen:
Mongolchuudaa tatvaraa tuluhoo bolichiyo. Gadnaas heseg hudlaa yarij mungo husna biz. Nuguu hed ni uguhoo barag bolij bgaa. Naad hed chine garaa urgono.
2015-09-17
irgen:
Heduulee tatvaraa tuluhoo bolichiyo. Uur unendee yamart gargalgaa alga. Ingej tenegtej bgaa bol bid yahaaraa mungu uguh yostoi gej.
2015-09-17
Irgen:
Hurdan huuliaa gargaj garah humuusiig n sullaach toirson heruul hutsaltaas chine zalhlaa ene medeelel gj aimar muuhai humuusiig huvaaj bn
2015-09-17
TSY HUA:
Hujaa Elbegdorj N Enkhbayaraas aij umdunduu tavilaa u boditoi ard tumend niitssen horig taviach ee Ene hujaa shou hiigeed mongoliin turuur toglood duuslaa... ATG unur bayar ch geh shig fanfarstai huuhduud bugd shorondoo zalar...
2015-09-17
zochin:
shudarga bus evsliihen ter tusmaa MAHNiihan bolio odoo. iim buduuleg bas teneg bj bolohgui bizdee bur ulain tsaim
2015-09-17
зочин:
Ерөөсөө нэртэйгээр нь өршөөлийн хуулиа бүхэлд нь хүчингүй болгочих санал дэвшүүлчихээч.Өршөөлийн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн УИХ-д АТГ-ын гаргаж өгсөн судалгаанд албан тушаалаа ашигласан гэх хэргээр төрийн өндөр албан тушаалтан нараас нэг л хүн бна билээ шүү дээ. Худлаа юм яриад ард олны толгойг эргүүлж чадна гэж үү. Өөрсдийгөө хуурч бна.
2015-09-17
zochin:
Arai ch dee эсгэхнэ. гэж бичих биш үү? эсгэх нь ch geh shig yaj setguulch bolsiin boldooooo
2015-09-17
н:
Олон түмэн харж байгаа шүү, бусармаг бүдүүлэг хөгийн новүнууд. Хараах муу үг олдохгүйнээ.
2015-09-17
Irgen:
AN, MAHN hoer ugsen huivaldaj tor ard tumniig basamjlan doromjilj gemt etgeeduuded bolomj olgoh gej ulairch baigaa ni tsairsan luivarchin duriig ni iltgeh tom uzuulelt bolj baina. Yasan ichih bukchirhaigui, teneg gishuud ve?! Tuun dotor Ounbaatar gishuun gollood yvj baina geheer heleh ug algaa. 4-n jil idej uuchihaad daraa ji oorsdiigoo orshoochihood, ylaas multlaad, oroold bol hatuurhaad hilmegduulj yrgalaad baij boldpg. Iim jishgiig AN, MAHN hoer togtooh ni ee?! Ene bol sain er bishee.
2015-09-17