Хорих ангийн барилгыг дуудлагаар худалдана
2015-09-17

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. 

 

Дуудлага худалдааг энэ сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдах юм байна.  Хорих 441 дүгээр анги нь 2003 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 95,189 м2 бүхий газарт байрладаг, 32 барилга байгууламжтай, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин