Газар хөдлөлтийн үеэр таван хүн амиа алджээ

img

Чилийн нийслэл Сантиаго хотноо өчигдөр 19.45 цагт 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлт Сантиаго хотоос 227 км-ийн цаана болсон ч хотод их хэмжээний хохирол учруулсан болохыг тул улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Гэнэтийн гамшгийн үеэр таван хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж, хоёр хүн сураггүй алга болсон хэмээн Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Цунами үүсэх магадлалтай байгаа учир Сантиаго хотын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Ойролцоогоор 15 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

2010 оны хоёрдугаар сард тус улсад 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 500 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ