Л.Гансүх буруугүй

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцож мэдүүлэг өглөө. Тэрбээр:
-Шинэчлэлийн Засгийн газар хэд үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “Нүүрс" хөтөлбөр. Ард иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд хандаж хэрэгжүүлсэн хэд хэдэн хөтөлбөр бий гэсэнд шүүгч шүүх хуралд холбогдох зүйлийг ярихыг санууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Та бүхэн Ерөнхий сайдаар ажилласан хүнээс асууж байгаа. Тиймээс би энэ Засгийн газар юм хийж байсан талаар ярих хэрэгтэй. Би та нарыг хоёр өдөр сонслоо. Засгийн газар юуны төлөө зорьсон юм бэ. Нүүрс хөтөлбөр Засгийн газрын хоёр жилд хийсэн ажлын жижигхэн хэсэг нь.
Ард иргэдийн амьжиргаанд нэмэр үзүүлэх, орлогыг нэмэх, зарлагыг багасгах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн. 16 хувийн зээлтэй орон сууцны үнийг 8 хувь болгосон нь Засгийн газрын бас нэг хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай өрөөнд 38 удаа уулзалт болсон.
Манай ахлах зөвлөх Л.Гансүх дэлгэрэнгүй ярина лээ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэн нэг нь мөнгө идэх зорилго тавиагүй. Ард иргэдийн ахуй амьдралд нэмэр болох зорилго тавьсан. Нэг тонн нүүрс 200 мянган төгрөг даваад байна гэж иргэд 11:11 төвд хандсан. Тийм учраас би М.Сономпил сайдад 9 сарын дундуур үүрэг өгсөн. Судал гэсэн. М.Сономпил сайдын тушаалд салбарын эрх бүхий хүмүүсээс гадна Багануурын уурхайн албан хаагчид хамтарч, нүүрсний үнийг бууруулах боломжтой эсэх судалгаа хийх тушаал байдаг. Би өмнө нь хоёр цаг гаруй мэдүүлэг өгсөн. Багануурын нүүрсний уурхайд очиж 2012 оны 10 дугаар сард очиж удирдлагуудтай уулзсан, мөн багануурын нүүрсийг ард иргэдэд хямд үнээр худалдаалж эхэлсэн үйл ажиллагаанд би оролцсон. Бичлэг нь байгаа.
2012 оны 8 дугаар сарын 20-доор Засгийн газар хуралдсан. Мөн онд орон нутгийн сонгууль явагдаж, нийслэлд Э.Бат-Үүл Засаг даргаар сонгогдсон. Тэр үед би Э.Бат-Үүлд нүүрсний үнийг хямрдуулах боломж байгаа судалгаа хийсэн, үүнийг хэрэгжүүл гэсэн. Харин үүнд Э.Бат-Үүл “Одоохондоо энэ ажлыг дүүргүүдэд хэрэгжүүлэхэд цэгцрээгүй байна” гэсэн. Тиймээс би ахлах зөвлөх Л.Гансүхэд хэлээд нийслэлийн 100 гаруй хороодын хэсгийн ахлагч нартай уулзалт хий гэсэн. Уулзалтаар хороодын хэсгийн ахлагч нар “орон нутгийн сонгуулийн өмнө улстөржих гэж байна. Хийж чадахгүй” гэж хэлсэн байсан.
Тэгээд Багануур, төмөр зам, нийслэл дүүргийн хооронд уялдааг нь зохицуулахаар Л.Гансүх зөвлөхийг зохицуулагчаар нь томилсон юм. “Нүүрс” хөтөлбөр их онцлогтой болсон.
Н.Алтанхуяг гэдэг нөхөр хүчээр алдагдалтай зүйл хийлгэсэн юм шиг яриад байна. Л.Гансүх ямар ч буруугүй. “Нүүрс” хөтөлбөрийг буруутгах гээд байвал намайг буруутга. Би “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэндээ маш их баяртай байдаг. 200 мянган төгрөгийг 80 мянган төгрөг болгож бууруулсан. Нэг тонн нүүрс 200 мянган төгрөг гэж тооцвол 5 тн нүүрс 1 сая төгрөг болно. Тэгвэл цаана нь нэг өрх 600 мянган төгрөг хэмнэсэн, хөтөлбөр хэрэгжсэнээр. Улаанбаатар хотод 170 гаруй мянган өрх байдаг. Тэгвэл 100 гаруй мянган өрх хичнээн сая төгрөг хэмнэсэн байх вэ гэсэн юм. Дараагаар нь “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэн эд мөрийн баримт болгож видео бичлэг авчирсаныг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж үзүүлэхийг хүсэв.
Шүүх хурал үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ