Шүүх өршөөлийн хуулийг хэрэгжүүлж эхэллээ

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аар баталсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн холбогдох зүйл заалтад 2015 оны наймдугаар сарын 17-ны хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсан.
Харин хориг тавиагүй хэсэгт өнөөдрөөс шүүхийн шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нэг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан 960.000 мянган төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ