МАН-ын залуус архидаж яваад машинаа шатаасан уу?

Говь-Алтай аймгийн НАМЗХ 1000 залуусын чуулга уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Гурван өдөр үргэлжилсэн тус чуулга уулзалтад оролцсон НАМЗХ-ын залуус осолдсон байна. Тэд согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо маргалдан зодолдож, улмаар машинаа шатаасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй гэх мэдээлэл тархсан.
Энэ талаар МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга н.Ганбаяраас тодруулахад “Манай намын залуус Говь-Алтай аймагт чуулаагүй. Одоогоор Архангай, Өвөрхангай, Булган аймагт Хангайн бүсийн эмэгтэйчүүдийн чуулган зохиогдож байгаа. Манай намын залуустай холбоогүй асуудал" хэмээн үгүйсгэж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ