Чилид 11 хүн амиа алджээ

img

Чилийн нийслэл Сантиаго хотоос 227 км-ийн цаана 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Аврагчид иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд Сантиаго хотноо хөл хорио тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас 11 хүн амиа алдаж, 500 гаруй байшин нурсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Онцгой байдлын газар сураггүй алга болсон иргэдийг хайж эхэлсэн бөгөөд газар хөдлөлтийн дараа дөрвөн хүн сураггүй болжээ. Хохирогчийн тоо нэмэгдэж болзошгүйг аврах албанаас мэдээлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн уршгаар цунами үүсч болзошгүй гэж АНУ-ын Газар зүйн хүрээлэнгээс уламжилсан билээ.

 

Ла Серена хотын эргийн ойролцоо хүчтэй чичирхийлэлт мэдрэгдсэн учир оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Гамшгийн дараа бороо орж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ