Д.Ганбат эзгүй, ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлов

Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо. Гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг дуудуулахад хөдөө явж байна гэсэн хариу өгчээ. Өнөөдөр ээлжит бус чуулганыг хаах товтой. Ээлжит бус чуулган хаахын өмнө Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлуулахаар Хуульзүйн байнгын хорооноос бэлтгэн оруулж ирэх билээ. Гэвч байнгын хорооны дарга эзгүй, гишүүдийн ирц бүрдээгүйгээс ийнхүү хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ