Зам хааж, гар бөмбөгийг аюулгүй болголоо

img

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн орчмын буюу Теди-1 төвийн уулзвараас Бишрэлт хүртэлх замыг хааж тэсрэх бөмбөгийг аюулгүй болголоо.

 

Дорнод аймагт аялаж явсан иргэн гар бөмбөг олсноо цагдаагийн байгууллагад авчирч өгсөн байжээ.

 

Үүнийг аюулгүй болгохдоо олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухай газар орчмын 200 метр газрыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч,  Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтнүүд гар бөмбөгийг аюулгүй болгож замыг нээлээ гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээллээ.

 

Гар бөмбөгийг аюулгүй болгосон ЗХЖШ-ийн Спёорын ангийн мэргэжилтнүүд тус гар бөмбөг нь дэлбэрэх аюултай байсныг хэлжээ.  Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд гар бөмбөг, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, сум зэрэг эд зүйл олсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг анхаарууллаа.


Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сапер гэдэг байх шүү спёор биш ккк
2015-09-18
Зочин:
YANAA ISLAMIIN DAICHID AIMHAI MONGOLCHUUDAAA ZUGTAARAI
2015-09-18