Р.Гончигдорж нарыг зайлуул

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжин хүлээж авсан. Байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх байсан юм.
Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалттай. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа аж. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан хэдий ч Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталж амжилгүй ээлжит бус чуулган хаалтаа хийх гэж байна.
Байнгын хорооны ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадахгүй болсныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тайлбарласанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бухимдаж “Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хууль хэрэгжихгүй. Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нар төрийн ажлыг хямруулж гацааж байна. Энэ хоёрыг төрөөс зайлуулах хэрэгтэй" хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ