Одоо ямар ч хүн суллагдахгүй

Хуульзүйн байнгын хорооны хуралдаж, Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир байнгын хороо хуралдсангүй. Өнөөдөр ээлжит бус чуулган хаалтаа хийсэн. Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлаагүй тул уг хуулийн үйлчлэх хүрээ хэрхэх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Ял эдэлж байгаа хүмүүсийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа суллана гэж байсан. Гэтэл байнгын хорооны хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэнгүй. Тиймээс Өршөөлийн хууль үргэлжлэн хэрэгжих үү?
-Өршөөлийн хуульд хүлээж авсан хоригийг тусгаж, өөрчилж байж хууль хэрэгжинэ. Одоо ямар ч хүн суллагдахгүй. Хоригийг хүлээгээд авсан. Энэ дагуу Өршөөлийн хуулийн 9.1.3 дугаар зүйл, 5 дугаар зүйл хоёрт өөрчлөлт орох ёстой. Үүнийг нь тусгаж өгөөгүйгээс бүх ажил замхраад дууслаа.
-Өнөөдрөөс эхлээд Өршөөлийн хууль хэрэгжиж, хүмүүсийг суллана гэж байсан. Энэ дагуу хичнээн хүмүүс суллагдах вэ?
-Торгуультай хүмүүст л хамаарах зүйл. Шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг суллах аргагүй боллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ