”Хошуучлагч залуус”-ын сургалт эхэллээ

Монголын залуучуудын холбооноос "Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтыг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулж байна.
Сургалтад МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл, Залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороо, есөн дүүргийн залуучуудын холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны төлөөлөл болох 200 гаруй залуус оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтыг нээж, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат үг хэлж, "Залуудаа сайхан амьдаръя" илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүний дараа МЗХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.
Өнөөдрийн сургалтаар тус холбооны 16 байнгын хорооны танилцуулга хийж, "Илтгэх ур чадвар", "Албан бичиг боловсруулахад анхаарах зүйлс", "Манлайлагчийн сэтгэл зүй ба инээмсэглэл" сэдвүүдээр сургалт явуулах аж.
Харин маргааш "Спортын өдөрлөг"-өөр үйл ажиллагаа үргэлжлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ