”Номин”-гийн гадна цугласан иргэдийг тарахыг хүслээ

"Эксклюзив" компанийн захирал Г.Майцэцэг нэрийн бараануудаа өнөөдөр 3, 4 дүгээр хорооллын "Номин" их дэлгүүрт байрлах салбараас иргэдэд үнэгүй тараахаар болсон.
Өнөөдөр тус дэлгүүрийн гадна талбайд бүтээгдэхүүнээс авах гэсэн олон хүн цугласан ч цагдаагийн хамгаалалт гарч, нэг ч хүн оруулахгүй байна. Олон хүн тус дэлгүүрт ямар нэг эрсдэл дагуулж болох учраас иргэдийн тарахыг хүсч "Эксклюзив"-ийнхэн өнөөдөр Саппорогийн гадна бүтээгдэхүүнээ тараахаар болсноо чанга яригачаар зарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ