Австри дүрвэгсдийг хүлээн авахгүй

img

 

Герман, Унгар, Серби, Хорват улсууд дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, хилээ хаасан билээ.

 

Тус улсуудад нэвтэрч чадаагүй олон мянган дүрвэгсэд Австри улсыг зорих болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ганцхан өдрийн дотор Австри улс 10 мянган дүрвэгсэд хүлээн авсан бол хил орчимд нь 20 мянган дүрвэгсэд байршиж байгаа гэнэ.

 

Австрийн Ерөнхий сайд дүрвэгсдийг хүлээн авсныхаа дараа дахин нэмж дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, дүрвэгсдээс хилээ хаасан Герман, Унгар, Серби, Хорватын удирдлагуудыг буруутгаж, энэ асуудалд НҮБ-ыг анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

 

Тэрбээр “Нэг улсын нуруунд хэтэрхий их ачаа үүрүүлэх ёсгүй. Бид тохиролцооны дагуу дүрвэгсдийг хүлээн авах ёстой. Австри тодорхойгүй хугацаагаар дүрвэгсэд хүлээн авахгүй” гэж хэлжээ.

 

Тус улс ойролцоогоор 25 мянган дүрвэгсэд хүлээн авсан бөгөөд хил орчимд байршиж буй дүрвэгсдийг тараасан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
цагаач нарыг эх орондоо оруулбал цаашид улам даварч, хэдэн саяараа орж ирнэ. цагаач нарыг оруулсан улс бүх талаар хохирч сүйрэх болно
2015-09-20