Сурагчдын цахим картыг маргаашнаас тараана

Сурагчид нийтийн тээвэрт хүүхдийн цахим картаар зорчиж байгаа. Хүүхдийн цахим картаар зорчиход нийтийн тээвэрт 200 төгрөгийн төлбөр хийгддэг. Харин энэ цахим карт сурагчийн гэсэн тодотголтой болж байгаа аж. Сурагчийн цахим карт сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй гэнэ.
Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газраас сурагчдад зориулсан нийтийн тээврээр зорчих цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллажээ. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан энэ сарын 21-нээс эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэх аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ