ХҮН нам Ховд аймагт салбар хороогоо байгууллаа

img

ХҮН намынхан Ховд аймагт ажиллалаа. Аймгийн төвийн хүнсний захууд, барилга бүтээн байгуулалтууд, үйлдвэрүүд, коллеж, сургуулиудаар орж иргэдтэй уулзаж ярилцсан байна.

 

 

Хөдөө орон нутгийн иргэдийн дэмжлэг, талархалыг ихээр хүлээж буй ХҮН намын төлөөлөгчид орон нутагт намын үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, салбар хороодоо байгуулахаар ажиллаж байгаа билээ. Ховд аймгийн намын хороог байгуулах анхдугаар хурлыг гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

 

ХҮН намын дарга С.Боргил намын хурал дээр хэлсэн үгэндээ:

“Энэ зун Улаанбаатар хотод салбар хороодоо байгуулсан ХҮН намын гишүүд бид орон налгар сайхан намар цагт нутгийн иргэдийн тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг сонсон явж байна. Ховд нутаг бол олон үндэстэн ястан эвлэлдэн суудаг, ажилч хичээнгүй чанартай хөдөлмөрч түмнээрээ хэзээний алдартай. Энэ нутгаас Монголын эрх чөлөөний төлөө тэмцсэн олон хөдөлгөөн үүссэн. Манжийн дарангуйллыг халах хамгийн том тулаан энэ нутагт эхэлж, бүх монголчуудын нэгдмэл цэргийн хүч Ховд хотыг чөлөөлж байсан. Энэ нутаг бидний бахархаж, дууриал болгодог Ард Аюушын өлгий нутаг билээ. Бид өвгөдийнхөө хийсэн тэмцэл, үйлсээс суралцаж Монгол улсаа одоогийн мухардал, гацаанаас гаргах цаг нэгэнт иржээ. Бид хэдий болтол хүнийрхэж, хөндлөнгөөс шүүмжлэн харж суух билээ. Бид энэ орны хувь заяаны төлөө тэмцэхгүй бол бидний хойч үе биднээр бахархахгүй ээ, тэд биднийг харамсал, гомдлын нүдээр харах болно. Та болохгүй байсныг нь мэдэж байсан биздээ, таньд боломж байсан байна шүү дээ, тэгээд та яагаад юу ч хийгээгүй юм бэ гэж асуух үр хүүхдэдээ та юу гэж хариулах вэ?  ХҮН намын гишүүд дэмжигчид бид хойч үедээ ярих түүхтэй, хийсэн гавьяатай байх болно. Өнөөдөр улс төр гэдэг үг ард иргэдэд бохир, заваан гэсэн утгаар ойлгогддог болжээ. Та бид бүгдээрээ улс төр гэдэг үгийг хамгийн шударга, зөв гэдэг утга оруулах болно. Бид энэ цагийн үүрэгтнүүд, цаг үеийн дуудлагаар төрөгсөд” гэж хэллээ.  

 

Хөдөлмөрийн Үндэсний Намын үйл ажиллагаа хөдөө орон нутагт иргэдийн зүгээс маш их дэмжлэг, талархал хүлээж байгаа нь намын хороог байгуулах хурлуудын ирцээс тодорхой харагдаж байна. Сонирхож ирсэн олон иргэд намын үзэл баримтлал, ёс зүйн дүрэм болон хөтөлбөртэй танилцлаад олноороо ХҮН намд элссээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
Манай аймагт ирсэн та бүхэндээ баярлалаа
2015-09-29
Зочин:
Үнэхээр энэ чигээрээ явбал бид хойч үедээ юу үлдээх вэ гэдгээ бодох цаг болжээ. Шинэчлэл, шинэ улс төрийн хүчин бидэнд хэрэгтэй байна. Тэр шинэчлэлгийн ХҮН авчрана гэж итгэж байгаа шүү
2015-09-29
Зочин:
Odoo bol hudlaa yaridag bish hodoo oron nutagiig hogjuuleh hunee gesen setgeltei humuus heregtei. Hudla yarij garchaad 4 jild neg irdeg humuuseer yah yum be ain.
2015-09-29
Зочин:
Gadaad dotoodod surguuli togsson medleg bolovsroltoi geel helheer gadaadaas sanhuujdeg bolchdiimu haashaa yum be. Humuus yu ch hiideggu shigee yu ch setgej bodoh chadvargui bolchij de hoorhii
2015-09-29
Зочин:
ODOO NEG SHINE HUMUUS GARJ IREH NI BOLMOORSON DO IDEJ UUH NI DIILDEHGUI HESEG BULEG NOHDUUDIIG BUGDIIG NI SOLIH HEREGTEI
2015-09-28
Зочин:
Torloh nutagt mini shine uls turiin huchin salbaraa neej baigaa ni saihan l yum Hari orond suugaa bid hed haraad suuhaas uur yaaltai bilee de Udahgui eh orondoo ochnoo
2015-09-28
Зочин:
Боргилын хэлсэнтэй санал нэг байна Их зөв зүйтэй л юм ярьж дэ
2015-09-28
Зочин:
Улс төрд туршлаггүй байна гэдэг нь их сайн шүү дэ.
2015-09-28
Зочин:
Бие биенийхээ хармаанд орсон хэдэн улс төрчидөөс ангид л харагдаад байгаам да. Ихэнх гишүүд нь гадаадад сургууль төгссөн юм гэсэн
2015-09-28
Зочин:
Za medehgui dee, zorilgo ni odoohondoo todorhoi bus, tsag hugatsaa haruulna biz. Ard olnii toloo duugardag ajilladag nam manaid ogt haragdahgui l bna, sandal suudal bodood l...
2015-09-21
Hobd irgen:
Estoi jinhen hudal garuud bna.Hovd aimagt ene namd hun elseegui,hunch tsuglaagui saihan hudlaa reklamdah yumaa.Ene HUN jinhen Amerikaas sanhuujuuldeg gesen biz de
2015-09-21
иргэд:
энэ хогийн олон нам хэрэггүй. ялангуяа энэ мэтийн шинэ нам буюу шинэ луйварчингууд бүр ч хэрэггүй. зайл зүгээр
2015-09-20
Irgen:
Zov l helsen baina. Buruu zug ruu tashuuraad haduurchihgui bol. Jiriin nam bus irgen bi veer ene shine namig uls eh orond shudraga yos sain saihniig avchrah nam gej bodoj yavdagaa nuuh yun. Bitgii huuraarai. Helsen ugendee ezen bolj idsen hoolondoo sav bolooroidoo
2015-09-20