Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НЗДТГ-ын Б танхимд

08:00 цагт Есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тэмдэглэх Сөүлийн өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Сөүл хотын даргыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзана. Утас: 88781218, 325044

 

Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд

09:00 цагт Зүүн Хойд Азийн хотуудын дарга, орлогч, ОУ-ын байгууллагын төлөөллүүд чуулах "Хотын ногоон хөгжил" форум  эхлэнэ. Утас: 91040607, 325044

 

МУИС-ийн 1 дүгээр байранд

09:30 цагт "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99045949

 

МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Чингэс хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч П.Давааням "Чингэс хааны Дэлхийн Аугаа их соёл иргэншлийн нэгдэл /ORDEN/ Монголын төрөөс тайлбар шаардаж эхэллээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995

 

12:00 цагт НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийг сонгон шалгаруулж дүнг танилцуулна. Утас: 88781218

 

Гадаад хэргийн яаманд

14:00 цагт “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг болно.

 

 “Урлаг” хурлын танхимд /Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байр, 3 давхарт/

15:00 цагт “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос, Монголын Сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа” төслийн нээлт  болно. Утас: 99298149

 

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

16:00 цагт Сөүлийн өдрүүд гэрэл зургийн үзэсгэлэн  нээлтээ хийнэ.

 

Соёлын төв өргөөнд

17:00 цагт Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт болно. Сөүлийн өдрүүдийн урлагийн тоглолтод оролцохоор Солонгосын алдартай хамтлаг дуучид иржээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ