Шүүх хурал үргэлжилнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ.
Тэднийг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутган шүүж байгаа юм. Шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан хүргэнэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ