Хаж мөргөл эхэллээ

Исламын шашинтнуудын хувьд хаж мөргөл шашны чухал зан үйлийн нэг юм. Энэ жилийн хаж мөргөл албан ёсоор эхэлж, олон сая мөргөлчид нэг дор цугларсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хаж мөргөл энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.
Саудын Арабын Мекка хотноо мөргөлчид цугларч, залбирал үйлддэг уламжлалтай. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Мекка хотноо байрлах ариун шүтээний өмнө залбирал үйлдэхээр гурван сая хүн цугларсан” гэжээ.
Мөргөлийн үеэр халдлага болон гэмт хэрэг гарахаас сэргийлж, 100 мянган цагдаа ажиллаж, 5000 гаруй хяналтын камерыг хөл хөдөлгөөнтэй хэсгүүдэд байршуулжээ.
Энэ жилийн мөргөлийн үеэр хэт даврагчид халдлага үйлдэхээ эрх баригчдад сануулсан учир хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болжээ.
1990 онд 1426 мөргөлч амиа алдсан бол 2006 онд болсон мөргөлийн үеэр 364 хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ