Хоёр хүнийг түймрээс аварчээ

img

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хоёр хүнийг түймэрт өртөхөөс аварчээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны дэргэд дугуй засвар /ил хог/ шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрөгч хоногт 18:40 цагт иржээ. Дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч ажиллан унтрааж, иргэн Э /42 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг, иргэн Э /30 настай, эмэгтэй/ нүүр, баруун гар, нурууны хэсэг тус тус түлэгдсэн байсныг яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ