“Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохиогдов

img

 

“Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд өнгөрч амралтын өдрүүдэд АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) хамтран “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнд АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг танилцууллаа.

 

Анхны үзэсгэлэнд 50 гаруй компани хувь хүн оролцож байсан бол энэ удаад илүү олон байгууллага оролцсон байна. Энэ үеэр америз бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх, шинэ бизнесийн боломж хайх, түнштэй болох зэрэг арга хэмжээнүүд болсон юм.

 

Үзэсгэлэн худалдааны үеэр компаниуд өөрийн нэрэмжит танилцуулах хөтөлбөрөө сонирхуулсан. Тэдгээр байгууллага дундаас Агаарын фитнесс буюу Антиграфити иогийг монголдоо нэвтрүүлсэн AG болон Zen студийн үзүүлбэр олны анхаарлыг татсан танилцуулагыг хийсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ