Хүүхдийн зуслангийн хажууд хаясан хорт бодисыг аюулгүй болгов

img

Хүүхдийн зуслангийн зүүн талд голын эрэг дагуу хаясан байсан хорт бодисыг аюулгүй болгожээ.

 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хүүхдийн "Ундараа" зуслангийн зүүн талд  голын эрэг дагуу хоёр шуудай орчим эм бэлдмэл хаясан тухай дуудлага өнгөрөгч хоногт 00.30 цагт онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж хорт бодисыг 04:50 цагт аюулгүй болгосон байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ