Путин, Берлускони нараас болж асуудалд оржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони нар өнгөрсөн долоо хоногт Крымийн хойгт зочилсон билээ.
Удирдагчид Крымд байрлах дарсны “Massandra” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэднийг ирсэнтэй холбогдуулан тус компанийн ерөнхий захирал Янина Павленко 240 жилийн настай “Jeres de la Frontera” гэх дарсыг задалж, удирдагчдыг дайлснаас болж том асуудалд оржээ.
Учир нь Украины прокурорын газар Путин, Берлускони нарыг дарсаар дайлсан захирлын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус дарсыг “Massandra” компанийн үүсгэн байгуулагч Михаил Воронцов XVIII зуунд Испанийн нэгэн дарсны үйлдвэрээс Крымд авчирсан байна. 1998 оны хоёрдугаар сард тус дарсыг дэлхийн хамгийн эртний дарсаар нэрлэж, Гиннесийн номонд багтаажээ. Нэг лонх дарсны үнэ 98 мянган ам.доллар аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Крымийн хойг Оросын эх газарт нэгдэхээс өмнө “Massandra” компани Украины төрийн мэдэлд байсан хэмээн прокурорын газраас мэдээлжээ.
Путиний хэвлэлийн төлөөлөгч, дээрх мэдэгдлийг үгүйсгэж “Дарсны эзний эсрэг эрүү үүсгэх нь хууль бус. Учир “Massandra” компани ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдлийнх” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ