Боловсролын хяналтын байцаагчид сургалтад хамрагдав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БСШУЯ, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран нийслэл, орон нутгийн боловсролын хяналтын улсын байцаагч нарт онлайн сургалт зохион байгууллаа.
Сургалтаар сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд хийгдэж буй ажлууд, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал, Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх, ажиглалтын хуудсыг хэрхэн ашиглахыг заажээ.
Мөн үнэлгээний бусад арга хэрэгслийг хэрхэн ашиглах, Багшаар ажиллах эрх, Багшлах эрх олгох, сунгах, сэргээхэд тавигдах шаардлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ