МСНЭ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтарна

img

10:00 цагт Cөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр  хичээлийн I байрны дугуй зааланд болно.

 

10.30 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД-т Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг танилцуулна.

 

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны "В" танхимд Баянзүрх, Налайх дүүргийн иргэдийн санал хүсэлтийн дагуу орон сууцны болон гэр хорооллын доторх замын тэмдэг тэмдэглэгээ, сургууль цэцэрлэгийн орчимд байршуулах хурд саарууулагч, эвдэрсэн болон шороон замыг засч сайжруулан, зам тавих асууудлуудаар Нийслэлийн авто замын газар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, иргадийн санал хүсэлтийг уламжлан, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ.

 

12.00 цагт Сагсан бембегийн Ази тивийн оюутны аваргаас менген медаль хvртсэн баг тамирчдыг  Спортын тев ордоны А зааланд U-16 насны УАШТ нээлтийн veэр МVСБХ-ны еренхийлегч хvлээн авч уулзана.

 

12:30 цагт МСНЭ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Гранд Плазагийн 15 давхарт байрлах Өмгөөлөгчдийн холбооны байранд болно.

 

13.00 цагт “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт НЗДТГ-ын 2 давхарт болно.

 

14.00 цагт ГХЯ-ны 2 тоотод Гадаад хэргийн сайд мэдээлэл хийнэ. Гадаад хэргийн яамны ажлын тайлан, сайдын хийсэн албан ёсны айлчлалуудын тухай болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулна.

 

15.00 цагт МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Танхимын 507 тоот хурлын их танхимд зохион байгуулна.

 

Зүүн Хойд Азийн хотуудын "Хотын ногоон хөгжил" форум 2 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр Хот суурин газрын цэвэр, тогтвортой эрчим хүч, Хот суурин газрын эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж, усны менежмент сэдвээр хэлэлцэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ