С.Ганбаатар гишүүний урилгаар Японы эмч нар Монголд дахин ажиллалаа

img

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар  Япон Улсын зүрх судасны нарийн мэргэжлийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Дархан-Уул аймагт хоёр хоног ажиллалаа.

 

Монголчуудын дунд зүрхний өвчлөл түгээмэл бөгөөд зүрхний өвчлөл нь нас баралтын тэргүүлэх гол шалтгаануудын нэг гэсэн судалгаа байдаг. Үүнийг бодитоор бууруулж, эрт оношлох шаардлагатай учир УИХ-ын гишүүн С.Ганбаатар Япон эмч нарыг урьсан ажээ. Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүсээс гадна, хүүхдүүд зүрхний гажигтай төрөх нь олширч байна. Монголд 100 хүүхэд тутмын 10  нь зүрхний гажигтай байдаг байна. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар жил бүр эрүүл мэндийн үзлэгүүд хийгддэг юм.

 

 

Түүний урилгаар Японы шүдний эмч нарын баг 3 дахь жилдээ манай улсад ажилласан бөгөөд 1500 хүүхдийн шүдийг үзэж эмчилсэн байна. Энэ удаад зүрхний эмч нар ирж ажилласнаар урьдчилан сэргийлэх үзлэгт 200 гаруй хүүхдийг хамруулж  зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай 2 хүүхдэд  5000-7000 долларын өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.

 

 

      Энэ мэтчилэн өртөг зардал гаргуулахгүйгээр өндөр хөгжилтэй орны эрүүл мэнддээ ашигладаг тоног төхөөрөмжөөр оношлуулж эмчлүүлэх гарцыг нээсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Дархан-Уул аймгийн ард иргэд талархаж буйгаа илэрхийллээ.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
200 гаруй хүүхдийг аюулаас аварна гэдэг их буян шүү, гэр бүл хайртай хүмүүсийнх нь өмнөөс талархал илэрхийлье!
2015-09-29
Зочин:
Самбар дээр нь бичихээр шоудлаа гэнэ бичихгүй байхаар өөрөө уриагүй болохоор бичсэнгүй гэнэ. Яаая даа энэ хүмүүсийн сэтгэлгээг
2015-09-29
Зочин:
Маш олон хүнд туслаж эрүүл болгосныг Дарханыхан мэднэ дээ, их буян хийж яваа хүн
2015-09-29
Зочин:
Тэр япон эмч энээ тэрээ гэдэг бол зүгээр улс төрийн шоу байж дээ, үнэхээр тийм л байсан бол юу гэж дахиж ирэхэв дээ.
2015-09-29
Зочин:
Эмч нар нь үзэж хагалгаа хийсэн хүмүүсээ жил болгон эргэж үзэж хяналт тавидаг юм байна лээ. Мундаг хүнд Баярлалаа гэж хэлэе
2015-09-29
Зочин:
Би авчирсийнмаа гээд заавал самбар дээр бичих ёстой юу хүмүүс сонин сонин юм ярихиймаа
2015-09-29
Зочин:
өмнөх тэр өвгөн чин худлаа хүн юм биш үү. зүгээр л нэг зураг ороод үзхээр юу ч байхгүй. хэн ч нэг зурагаа солиж тавиад юу ч гэж хэлж чадийшдв Бас нэг хүний явуулга байсан биз
2015-09-29
Зочин:
neeree hen avchirah yu heleh ni hend hamaatai yum. ochnoon mundag emch nar ireed olon joogon huuhdiig emchleed edgeegeed ogch had sain bna saihan bna gd helchij bolddogui yum bhdaa.
2015-09-29
Зочин:
Тэр авчирсан ч бай гүй ч бай монголчууд минь эдгэж байгаа нь л сайшаалтай юм да
2015-09-28
Зочин:
GANBAATAR OLON JIL EDGEER EMCH NARIIG AWCHIRCH BAISAN YUM SHU!!!! BUSAD NI TEGJ BAISAN YUMUUU?
2015-09-28
Зочин:
Дарханд тун ховор нарийн эрэгжлийн эмч нар очижээ сайхан л юм Нэгнээ дэжихийн оронд хэлэх хэлэхгүй үгээр дайраад л муухайм да
2015-09-28
Зочин:
Yostoi saihan buyantai ajil hiij de MUNDAG YUMAA
2015-09-28
Зочин:
Олон мянган хүүхдийн шүдийг эмчилж Өвчтэй хүмүүсд туслана гэдэг үнэхээр сайн үйл Битгий улс төржүүлээсэй. Ганбаатарт гишүүнд зүгээр л баяр хүргэцгээе.
2015-09-28
Зочин:
Хэхэ зарим нэг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хөөрхийдөө. Ком-ийн ширээний араасаа том том юм ярих юмаа. Би Дархан-уул аймгийн иргэн Ганбаатар гишүүний энэ мэт зохион байгуулсан олон ажилд нь очиж байсан. Улаанбаатар хотруу явах замын зардалгүй олон иргэд нарийн мэргэжлийн эмч үзүүлж зөвөлгөө авсандаа баярлаж байгаа нь харагддаг. Хүмүүсийн амьдралыг мэдэхгүй байж юм хийж байгаа хүнээ муулж доош хийх захиалгат ажилаа л сайн хийх юм даа.
2015-09-23
Ичээсэй муу популист:
Ард нь байгаа зарлалын самбар дээр хиншүү Ганбаатарын урилгаар ирсэн гэж байхгүй байгаа биз дээ. Ганбаатар гадаадын хүмүүсийн сайхан хүсэлтийг огоорч тэдний өгөөмөр сайхан сэтгэлийг атгаг шунал санаархалдаа ашиглах гэж улайрч байгаа юм бишүү
2015-09-22
Зочин:
Хятад шашны төлөөлөгч худлаа шаасаар л бна уу? Япон эмч нарын ахлагч сайн дураар хийсэн буяны ажлыг битгий улс төржүүлээч гэсэн шүү дээ. Популист оркуудын толгой хиншүүгээс болж компани маань дампуурсан. Одоо монгол компаниудын зах зээлийг хятадууд эзэлж бна. Хятад шашныг түгээж бгаа хүний хүсэл биелж бна
2015-09-22
Зочин:
Би л хувьдаа Ганбаатарыг дэмждэг
2015-09-22
Зочин:
10 хүүхдийн нэг нь зүрхний өвчтэй гэдэг бол гамшиг шүү хэн урих нь хамаагүйээ хэн нэгэн л уриж байх хэрэгтэй юм
2015-09-22
Irgen:
minii duu 2jiliin umno zurhnii hagalgaa hiilgesiin, darhand amidardag. Ene emch nar uzsen bainalee. uzeed sain baina gsen , bi ih bayarlaj bnaa... boljii shdee,,,, ergelzeegui bolj avsan gsen ug
2015-09-22
mmmm:
turuun irsen ypon ahlah emch ni ganbaatriin urilgaar bish geed jirgeed bsan bzde?
2015-09-22
Зочин:
Uneheer urisan ch yum bilu hamgin gol n mongol huuhduuded tus dem bolj bgad bayrta bn
2015-09-22
Мэдэхгүй:
Ганбаатарын урилгаар биш өөрсдийнхөө сэтгэл, санаачилгаар ирж ажилласан юм бишүү. Хиншүү харин гадаадын сайн санаат хүмүүсийг улс төрийн оноо авахад ашиглаад байгаа юм бишүү
2015-09-22