Цэвэрлэх байгууламжийн нээлт болно

10.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн 302 тоотод олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын талаарх "Олон улсад мэдлэгээ сорьё, амжилтаа таниулъя" семинар болно.
11.00 цагт Глобал Шэйперс Улаанбаатар нийгэмлэгээс “Монгол гэр” төслийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн сургуулиудад загвар гэр, гэр барих гарын авлага гардуулах ёслолын ажиллагаа 55-р сургууль дээр болно.
11:00 цагт Спортын ордны дөрвөн давхарт монголын пауэрлифтингийн холбооны баг тамирчид ДАШТ, ААШТ-д оролцох талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө цуглааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх санал асуулга Чингисийн талбайд үргэлжилнэ.
11:30 цагт Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Бага оврын цэвэрлэх байгууламж”-ийн нээлтийн үйл ажиллагаа тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах Гордок тосгонд болно.
12.00 цагт "Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолтын хэвлэлийн бага хурал Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
14.00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн урлаг танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй "Хүний төлөө зөв тус" аяны хүрээнд "ЕБС-ийн сургалтын орчин, ширээ сандал, сурагчийн цүнхний стандарт, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт" сэдэвт үзүүлэх сургуулилт, зөвлөн туслах арга хэмжээ болно.
14:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд Олон Улсын Пресс Клубуудын холбооны ээлжит хуралдаан болно.
15.00 цагт Интерном их дэлгүүрт Зохиолч, хэл бичгийн ухааны доктор Сономжамцын Бат-Эрдэнийн “Сэтгэлийн танхим”, хүүхдэд зориулсан “Аав-нар” хэмээх бүтээлүүдийн нээлт болно.
16:00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл НҮБ –ийн ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Бангкокт төвтэй 24 орныг хамарсан Ази, номхон далайн бүс нутгийн Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй УИХ дахь Эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ