Б. Баярсайхан ерөнхийлөгчөөр сонгогджээ

Улаанбаатар хотноо хуралдаж байгаа Олон улсын пресс клубуудын холбооны ээлжит ерөнхий ассемблей Бест Вестерн Туушин зочид буудалд өчигдөр эхэллээ.
Олон улсын пресс клубуудын холбоо (ОУПКХ) нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан, хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм.
Эгнээндээ дэлхийн 40 гаруй пресс клубуудыг нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй тус байгууллагын ерөнхийлөгчөөр Монголын үндэсний пресс клубын тэргүүн Б. Баярсайхан сонгогдлоо.
Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захиралаар ажилладаг.
Тэрбээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Өглөө”хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежэр, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирал зэрэг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан, туршлагатай боловсон хүчин ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ