Намрын аян өрнүүлнэ

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас аравдугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяныг талаар БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Даваасамба нар мэдээлэл хийлээ.
Уг хурлаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг зохион байгуулах үйл ажиллагааг танилцуулав. “Байгаль хамгаалах намрын аян”-г улсын хэмжээнд говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн зургаан бүсэд хуваан зохион байгуулах аж.
Аян хүрээнд БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх юм байна.
Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой гэнэ.
Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдах ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ