“Exclusive”-ийн Г.Майцэцэг уучлал гуйсан уу

Монголдоо бэлэн хувцас үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалд нийцэж эхэлсэн “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг өнгөрсөн долоо хоногт чамгүй дуулиан тариад амжсан.
Тэрбээр татварын өрийн асуудлаас болж Хан-Уул дүүргийн татварын албаныхантай дайн зарлаж, бүр сүүлдээ Ерөнхий сайдын хэмжээнд хүртэл явсан.
Түүгээр ч барахгүй өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хорооллын “Номин” их дэлгүүрт 100 сая төгрөгийн бараа үнэгүй тараана хэмээн зар тарааж, иргэдийг цуглуулаад авсан. Дээрээс нь “Ийгл” телевизээр ярилцлага өгч, “Би 150 сая төгрөгний татварын актад асуудал үүсгээгүй гарын үсгээ зурсан. Өрийг ажиллаж байж төлдөг. Гэтэл бид нарт тийм боломжийг олгоогүйгээс ажлаа хйигээд явах боломжгүй болоод байна.
Татварын тогтолцоог буруу байгаа ярьснаас болоод гадагшаа гарах эрхийг минь хасаж, дансыг маань хаасан. Удаа дараа хүсэлт гаргаж, график хүртэл гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Надад 150 сая төгрөгөө төлөх боломж олгохгүй байна” хэмээн ярьж байв.

Харин түүний энэ мэт үйлдлийн хариу болгож Хан-Уул дүүргийн татварын албаныхан ямар үйлдэл гаргасныг нь хэвлэлээр дэлгэсэн. Тэгвэл “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамаас цагаан хадаг барин очиж, уучлал гуйсан сурагтай.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ