Интернэт телевизийн салбарыг мөхөөх болно

img

 

Телевиз болон киноны үйлчилгээ эрхэлдэг “Netflix” компанийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс “Интернэт телевизийн салбарыг мөхөөх болно” гэж хэлсэн тухай  “www.yahoo.com” мэдээллээ. Тэрбээр “Hulu” болон “Amazon” зэрэг сайтууд тоон сүлжээнд нэвтэрснээр уламжлалт телевиз нас барах буюу мөхөх болно. 10, 20 жилийн дараа гэхэд “CNBC” телевиз интернэт рүү шилжих болно. Гэхдээ энэ бол таамаглал ч биелэх өндөр магадлалтай. Телевиз үгүй болж үзэгчид интернэтээр мэдээ, мэдээллийг хүлээн авч, гэртээ зурагт байршуулах шаардлагагүй болно” гэж хэлжээ. 

 

Рийд “Сүүлийн жилүүдэд үзэгчид зурагтаар мэдээлэл авахаасаа илүү интернэтээс цаг алдалгүй мэдээллийг хүлээн авч байна. Интернэтийн хэрэглээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тиймээс би бооцоо тавихад ч бэлэн байна. Тун удахгүй уламжлалт зүйлсээс үзэгчид өөрсдийн хүсэлтээр татгалзаж, интернэтийн орчинд ихэнх цагаа өнгөрүүлэх болно. Саяхнаас телевизийн салбарынхан өөрийн нэвтрүүлэг, мэдээ мэдээллээ онлайн ертөнцөд байршуулж, ойролцоогоор 3.3 сая шинэ үзэгчтэй болсон. Өөрийн хүсэлтээр телевизийн салбарынхан интернэтэд ажлаа тайлагнаж эхэллээ. Тиймээс интернэт тун удахгүй хүчээ авах болно” гэж хэлжээ.

 

2002 онд интернэтийн хувьцааны үнэ ердөө л 85 цент байсан бол өнгөрсөн долоо хоногт нэгж хувьцааны үнэ 102 ам.доллар байна. Тиймээс интернэт, телевизийн салбарыг түлхэн унагааснаар асар их долларыг олох боломжтой юм.

 

“CNBC” телевизийн “Mad Money” нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Жим Крамер “15 жилийн дотор интернэт, телевизийн салбарын өмнө гишгэсэн. Удахгүй “интернэт телевиз”-үүд үйл ажиллагаагаа явуулж эхлэх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Qwerty:
Gesen ch bid ajilaa hiiseer l bh bolno
2019-09-24