Дарга нарын цалинг 30 хувиар бууруулах санал гаргалаа

img

 

2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.

 

Энэ оны төсвийг 2014 онд баталж, 2015 оны нэгдүгээр сард тодотгосон. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна гэж Сангийн сайд хэллээ.

 

Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч  зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах учиртай.

 

Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 

Мөн өөр орлого олох, хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн  халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхаарууллаа.

 

2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байна. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.

 

Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.

 

13 дахь сарын шагналт цалингаас татгалзахыг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн мөрдөхөд буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 

Татварын зохицуулалт, орлого нэмэх боломжийг бий болгохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчилна. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа Сангийн сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
onoj helj
2015-09-25
said:
del sul zardal bugd uneguy shd----UNAA, UTAS, HOOL, huvtsas hangamj, uramshuulal, nemegdel, ashgiin nemegdel geh met duudsahguy.
2015-09-24
NISEKH:
MASHINuud boloh heregtey, IRGENI NISEHiin DARGA zovhon unah baital gazar albadin darga nur hudlaa UILDVERlel dee burtguuleed 10-aad mashin unaj baigaa NISEH-UB-NISEH odortoo 140 km doloo honog sarin 30 honog jiliin 365 honog joloochiin hamt? zardal bish uu?
2015-09-24
Зочин:
Tsaling buuruulah l geh um, henbtiim ih tsalin avch bn? Iluudel oron toogoo buuruul. Huviin hevshliin tsaling buuruulnacgene uu? Yamar uhasngui zuil tarij nn aa la la la
2015-09-24
Зочин:
Цалин бууруулна гэж үүрэг даалгавар өгдөг нь буруу шүү харин дэд сайдууд аа цомхтогно гэсэн бол гоё сонсогдоно шүү
2015-09-24
said:
del sul zardal bugd uneguy shd----UNAA, UTAS, HOOL, huvtsas hangamj, uramshuulal, nemegdel, ashgiin nemegdel geh met duudsahguy.
Зочин:
идсэн уусан мөнгөө төрд буцаа.луйварчид. төрөөс төрсөн тэрбумтангууд хулгайлсан мөнгөө буцаа
2015-09-23
kkkkkk:
Цалинг биш иддэг мөнгийг багасгавал мөн амархан босно доо.
2015-09-23
bi:
onoj helj
shuumjlegch:
1 ih nayd tugrugiin yaaj 1 jiliin dotor oloh engiin jishee. 1 sar ajiliin 22 honogtoi gej bodii 1 gishuunii udur 50000 myangaar ulsiin munguur yavdag gej bodii. 2250000 geheer 11000000 bolno. ene toog zugeer l geshuunii togoor urjuulii gehed 83600000 bolno sard shde tegeed jild geed bodhoor...
2015-09-23
Зочин:
àëò çýñ ò¿¿õèé ýäýýñ áîëæ ýäèéí çàñàã äîðäîîã¿é õàðèí ãàäíèé õàð õºë áîëñîí òºðèéí àëáàí õààã÷èä ñàéä èõ õóðàëûí ãèø¿¿äýýñ áîëæ áàéãàà þì òýä çîõèîí áàéãóóëàëòàéãààð ìîíãîë óëñûã ñ¿éð¿¿ëýõ ñàíààòàé áàéãàà òýðèéãýý çàðèì íü ìýäýõã¿é áàéãàà
2015-09-23
hhf:
sangiin yamnii mergejiltjuud arai heterhii 60 terbumiin heregt shuuhed ylagdchihad davj zaaldah ch ugui hayj bj yaj tusuv hund ba gej helj chadaj baa
2015-09-23
z:
zov zov. demjij bn . bugd ooriin company , uildverlel yavuulj bgaa. oorsdiin mongoor bus ard tumnii horongoor shuu. zov
2015-09-23
Зочин:
Орлогч, зөвлөх, жижиг нэгжийн дарга нарыг ч чөлөөлөх хэрэгтэй. Ерөнхий эмч, технологич гэх мэтийг болиулах шаардлагатай. Төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга нар ландаа унасаар л байна. Өдөрт 60-70 мянган төгрөг гээд боддоо. 7 хоногт 300, сард 1.200,000. Ийм 1000 дарга гэж үзвэл 1 тэрбум 200 сая. Жилд 15 орчим тэрбум. Үүнийг л зохицуулчихад Ерөнхий сайдын толгойны өвчин нэг хэсэгтээ л гайгүй болно доо. Энэ бол жишээ.
2015-09-23
Peesda:
Tsalin avahgui bsan ch ene lalruud boon mungutei l bga shte
2015-09-23
Tatvar tologch:
Bid nariin mongoor amidardag sdanuudaa dahaisan tom jeep suudliin tereg unaj baihaar Pruis unaachee lalaruudaa
2015-09-23
9999:
цалинг танах асуудал байж болохгүй................
2015-09-23
Зочин:
Том оврын машины бензин дизель тулшинд хэд хэдэн сургууль цэцэрлэг барихаар байна энэ талаар сэтгуулчид туушдаа бичиж шуумжлэх хэрэгтэй энэ талаар худлаа ярьсаар 20 жил боллоо
2015-09-23
Зочин:
Дарга нар том ландкруйзар , ниссан унахгуй гэсэн унасаарл байна худлаа шоудхаа болиочээ
2015-09-23
Зочин:
Яамдын дэд сайд нараа хас, хэлтэс, алба, газрын дарга, орлогч нараа цомхотго.
2015-09-23
зочин:
13 дах сарын шагналт цалин төрд байдаг гэж үү. би төрийн албан хаагч 30 жил болохдоо анх удаа ийм юм сонсч байна. ямар төрийн байгууллаг ийм цалин авдаг юм бэ. том дарга нарынхаа л цалинг хас. жижиг дарга нар бол ажилтнаасаа 20-30 мянгаас их цалинтай ш дээ.
2015-09-23
Зочин:
идсэн уусан мөнгөө төрд буцаа.луйварчид. төрөөс төрсөн тэрбумтангууд хулгайлсан мөнгөө буцаа