Хөрөнгө оруулалтын чуулган болно

"CAREC" хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр 09.00 цагт Шангри-Ла зочид буудалд эхэлнэ. Энэ чуулганыг “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Төв Азийн бүс нутгийн нэгдмэл байдлыг сайжруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих олон талт харилцааг нэмэгдүүлэх зорилготой чуулган аж.
Чуулганаар олон улсын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагч нар хуран цуглаж зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, CAREC хөтөлбөрийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудыг танилцуулах юм.
Чуулган 18.00 цагт өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ