Хойд дүрээр нь эмэгтэй хүн тодрох уу

img

Түвдийн мөнхийн удирдагч, дээрхийн гэгээнтэн Далай лам Британийн “ВВС” агентлагт энэ сарын 21-нд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Далай лам Лондонд 9 хоногийн хугацаатай шашны айлчлал хийж байгаа юм. Энэхүү айлчлалынхаа үеэр Британийн удирдлагуудтай дүрвэгсдийн асуудлаар ярилцлахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2013 онд “ВВС” агентлагт 14 минутын хугацаатай ярилцлага өгч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг өөрийгөө өргөмжлөхгүй, Оросын ард түмнийг хаанчлахгүй байхыг уриалсан юм. Харин энэ удаагийн ярилцлагын хугацаа долоон минут 38 секунд үргэлжилсэн байна.

 

Далай лам дүрвэгсдийн асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, “Олон улс энэ асуудалд хангалттай анхаарлаа хандуулахгүй байна” хэмээн буруутгасан байна. Ярилцлагын төгсгөлд “ВВС” агентлагийн сэтгүүлч Кливе Мурие ламтнаас “Таны хойд дүр эмэгтэй хүн байх боломжтой юу” гэж асуухад “Мэдээж хэрэг боломжтой. Би ч гэсэн миний хойд дүр эмэгтэй хүн байгаасай хэмээн хүсч байна” гэж хариулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ лам хор найруулаад л явах юм
2015-09-24