Хураагдсан тарвагыг устгалд орууллаа

Эмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор 352 тарвагыг нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Үүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн.
Их хэмжээний тарвагыг Завхан аймгийн Отгон сумаас нийслэл рүү тээвэрлэж байжээ. Хяналт шалгалтынхан их хураагдсан тарвагыг Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүлээлгэн өгсөн.
Хураагдсан тарваганд ЗӨСҮТ-ийн лаборатори нян судлалын шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийж, өнөөдөр устгал хийжээ. Устгалын явц байдалд НМХГ-ын улсын байцаагчид болон ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ