Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшиллоо

Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал дахин хойшиллоо. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдлаас шалтгаалан хойшиллоо. Дараагийн шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7-нд хийхээр товлов.
Нэмэлт мөрдөн байцаалтын явцад Т.Цогтод үүсгэсэн хэргийн зүйл ангийг өөрчилж, бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгаж буй юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр Эрүүгийн хуулийн дагуу 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Харин Г.Маралмааг охиныг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн 15-25 жилийн ял төлөвлөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ