НӨАТ-ын цахим хуудсыг танилцуулна

img

08:30 цагт “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын 
хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын 
VII симпозиум болно.

 

10.00 цагт НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал  Шангри-ла зочид буудлын Бээжин танхимд болно. 

 

09.00-16.00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд  “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх, эрхзүйн туслалцаа үзүүлэх нь" сэдэвт сургалт болно. 

 

10:00 цагт Чингис зочид буудлын "Өргөө" танхимд НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд илгээх Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн V дах удаагийн тайланд Төрийн бус байгууллагын сүлжээд болон хүүхдүүдийн хийсэн сүүдрийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагаа болно.

 

10.00 цагт БСШУЯ-аас Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд Коосэн сургуулийг байгуулж 2 дахь жилдээ элсэлт аваад байна. Тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт болно. 

 

10:30 цагт Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага шалгаруулах болзолт уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ Чингисийн талбайд болно. 

 

10.30 цагт УИХ-ын зарим гишүүн Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас санаачилсан Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийн саналыг дэмжиж гарын үсэг зурна.

 

10.30 цагт ХХААЯ-ны 9 дүгээр давхрын хурлын зааланд ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат болон Улсын сайн малчдын уулзалтыг зохион байгуулна.

 

11.00 цагт БНСУ-ын “Korea Air” компани хүний эрх зөрчиж байгаа талаар иргэн Х.Энхманлай мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нүүрсний асуудлаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт  Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос мэдэгдэл хийнэ.

 

12.30 цагт Зууны мэдээ мэдээллийн төвд МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьстгалт үндэсний нэгдсэн оюутны холбооноос"Цэвэр агаар-Эрүүл амьдрал" уриан доор "Утаагүй нийслэл" бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ.  

 

14.00 цагт Төрийн ордонд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат экспортлогч үйлдвэрүүдийн төлөөллийг хүлээн авч уулзана. 

 

15.00 цагт Тахько ХХК-ийн Ангор үйлчилгээний төвийн байранд "Хүүхдийн хоолны зөв сонголт" сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээний үйл ажиллагаа болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-09-25