Эрдэнэт үйлдвэрт ”Хөх дэвтэр” гардууллаа
Үндэсний татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад өнөөдөр гардуулан өгчээ.
Тус компани өнгөрсөн жил улсын төсөвт 341.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон нутгийн төсөвт 25 тэрбум төгрөгийн орлого оруулж, улсын хэмжээний 50 шилдэг татвар төлөгчийг тэргүүлсэн юм. Тиймээс шилдэг татвар төлөгч болсныг нь баталгаажуулж, “Хөх дэвтэр” хадгалуулж буйг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гардан авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ