Барьцаанд байсан 241 эмэгтэйг чөлөөлжээ

Нигерийн армийн цэргүүд хэт даврагч Боко Харам бүлэглэлд барьцаалагдсан 241 хүүхэд, эмэгтэйчүүдийг чөлөөлсөн тухай тус улсын Ерөнхийлөгч Бухари Мухаммеду мэдэгджээ. Цэргүүд олон хоногийн турш Булатори тосгонд цэргийн ажиллагаа явуулж, дээрх эмэгтэйчүүдийг чөлөөлсөн аж. Мөн “Боко Харам” бүлэглэлд элссэн байх магадлалтай Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 47 дайчныг олзолсон байна.
Чөлөөлөгдсөн эмэгтэйчүүдийн дунд өнгөрсөн онд Борно мужийн охидын сургуулиас хулгайлагдсан сурагч охид байж болзошгүй хэмээн тус улсын “www.punchng.com” сайт мэдээлжээ. Учир нь чөлөөлөгдсөн охидын ихэнх нь 17, 18 настай гэсэн байна. Армийнхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай ажиллагаа явуулж, ойролцоогоор 500 гаруй охид, эмэгтэйчүүдийг чөлөөлсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ