Ходоодны хагалгааг шууд дамжуулж байна

img

 

 

Монгол Улсын ерөнхий сайдын ивээл доор Хавдар судлалын үндэсний төвд "Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмэнт" олон улсын симпиозум болж байна. Хоёр өдөр үргэлжилэх энэхүү симпиозумд Монгол,  Япон,  Солонгос,  Энэтхэг, ОХУ,  Казакстан зэрэгорны 70 гаруй судлаач, эрдэмтэнэмч нар судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, мэдлэг, туршлагаа солилцож байна.

 

Симпиозумын хүрээнд улаан хоолой, нойр булчирхай, ходоод, бүдүүн шулуун гэдэс, элэг, хөхний хорт хавдрын чиглэлээр салбар хуралдаанууд болно. Мөн энэ үеэр дэлхийн нэр хүндтэй эмч нар ХСҮТ-ийн эмч нартай хамтран хоол боловсруулах замын хорт хавдрын мэс заслыг хамгийн сүүлийн үеийн арга технологиор хийж, хагалгааны явцыг шууд  дамжуулах юм.

 

Энэ жилийн хурлын үеэр Солонгос улсын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Солонгосын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн профессор Хан Кван Ян ходоод тайрах дурангийн мэс заслыг манай эмч нартай хамтран хийх юм. Яг одоо Ходоодны мэс заслыг тус эмнэлгийн хурлын танхимд шууд дамжуулж байна.

 

 

Хагалгааг Солонгосын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн профессор Хан Кван Ян, Япон улсын Осака хотын Анагаах ухааны их сургуулийн хоол боловсруулах замын мэс заслын тасгийн эмч Сатура Кишида, Осака хотын Анагаах ухааны их сургуулийн хоол боловсруулах замын мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Хоруши Осуги, ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг нар хариуцан хийж байна.

 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хардах эрх:
Шvvх хурал болон зарим хагалгааны процессыг шууд дамжуулахад гэмгvй, ялангуя манайхан дотор нь юмаа мартаад байдаг гэмтэй
2015-09-25