Бангкок: Сэжигтнүүд хэргийн газар очив
Тайландын нийслэл Бангкок хотноо байрлах ариун шүтээний дэргэд гэмт этгээдүүд бөмбөг тэсэлж, 20 хүний аминд хүрсэн билээ. Амиа амиа алдсан иргэдийн ихэнх нь жуулчид байсан юм.
Хяналтын камерийн тусламжтай ямар этгээд халдлага үйлдсэн болохыг тогтоосон билээ. Цагдаагийнхан халдлагатай холбоотой дөрвөн этгээдийг баривчилсан бөгөөд тэдний дунд гол сэжигтэн буюу шар футболктой эр байгаа хэмээн тус улсын Ерөнхий сайд Прают Чан Ота мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр халдлагын сэжигтнүүдийг хэргийн газар авчирч, хаана тэсрэх бөмбөг суурилуулсан мөн ямар зорилгоор халдлага үйлдсэн шалтгааныг тодруулахаар сэжигтнүүдийг олны өмнө гаргасан тухай “www.themalaysianinsider.com” мэдээллээ.
Халдлага болсон бунхны дэргэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас гадна сэжигтнүүдэд гав болон сум нэвтэрдэггүй хантааз зэргийг өмсүүлсэн байна.
Цагдаагийнханд баригдсан гэмт этгээдүүд бүгдээрээ гадаадын иргэд буюу Турк улсын иргэд болохыг тогтоосон билээ. Мөн тэднийг орогнуулж, гар аргаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэсэн Тайланд эмэгтэйг интерполын тусламжтай эрэн сурвалжиж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ