Орос руу нислэг үйлдэхийг хоригложээ

Сөргөлдөөний бүс гэгдээд буй Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг ОХУ-ын Засгийн газар зэвсгээр хангадаг хэмээн Киевийн удирдлагууд буруутгаж, Орос руу нислэг үйлдэхийг хориглосон тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангадаг. Энэ бол баталгаатай үнэн” гэж хэлсэн тухай “www.investor.bg” уламжлав.
АНУ, Их Британи зэрэг барууны орнууд Оросын эсрэг эдийн засаг, аялал жуучлал, худалдааны салбарт хориг тавиад байгаа юм.
Барууны орнуудын шийдвэрт дэмжлэг үзүүлэхээс гадна Оросыг буруугаа хүлээж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг гэдгээ хүлээх хүртэл Украины онгоцууд Орос руу нислэг үйлдэхгүй болохыг Порошенко мэдэгджээ.
Мөн ирэх сарын 25-наас эхлэн ОХУ-ын агаарын тээврийн “Аерофлот”, “Трансаеро” компанийн онгоцуудад хориг тавьж, Украинд нислэг үйлдэхийг хориглосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ