Эдийн засаг, банк санхүүгийн мэргэжилтнүүд элслээ
Улс орны хөгжлийн гол тулгуур болсон хүний хөгжилд анхаарлаа хандуулж, “ХҮН Дээд” үзэл баримтлалт Хөдөлмөрийн Үндэсний намын бодлогыг эдийн засаг, банк санхүүгийн мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдээр гишүүдийн эгнээгээ тэлэхээр ажиллаж буй ХҮН нам гишүүдийнхээ эгнээг ийнхүү өргөжүүлж намын батлахаа гардууллаа.
Эдийн засаг тогтворгүй, ард иргэдийн амьдрал муу байгаа нь эрх баригчид эдийн засагч, банк санхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтран уялдаатай ажиллаагүйгээс үүдэлтэй. Мэргэжлийнхний санал шийдлийг зөвхөн өөрсөддөө ашигтай шийдвэр гаргахад ашиглаад улс орны язгуур эрх ашиг хөндсөн шийдвэрлэх асуудалд эс тоосноос улбаатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд ХҮН намд элсэн орж, намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд өөрийн мэдлэг, туршлага, салбарын шийдлээ оруулж ажиллахаар боллоо.
Энэ цаг үед амьдарч байгаа Монгол хүн бүр яс угсаа, хөрөнгө чинээ, нас, хүйс, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодол, нам эвсэл үл ялгаварлан нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж “ТЭМҮҮЛЭЛТ ХӨГЖЛИЙН ШИНЭ ЭРИН”-ийг Монгол ХҮН-д авчрах түүхэн үүрэгтэй хэмээн намын дарга С.Боргил шинээр элссэн гишүүдэд хандан хэлсэн үгэндээ онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ