Улаанбаатарт 13 градус дулаан байна

img

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар дулаарна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг.Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй , хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос зарим газраар секундэд  түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ, Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 6-11 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. өдөртөө 13-15 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

эх сурвалж: tsag-agaar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ