Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нээлттэй нийгэм форумын Хурлын танхимд
09:00-17:00 цагт “Олборлох салбарын гэрээнд дүн шинжилгээ мониторинг хийх нь” сэдэвт 3 хоногийн сургалтыг төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулан зохион байгуулах гэж байна. Холбоо барих 313207
ХУД-ын Корпорайт Зочид буудлын хурлын танхимд
09:30 цагт МХЕГ-аас нийслэл, орон нутгийн бүх хяналтын газруудын эрсдэлийн удирдлагын ажилтнуудад Шилэн хяналтын систем, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар сургалт хийнэ. Лавлах утас 91989890
НҮБ-ын байр, 3 давхар, Хурлын танхимд (Германы ЭСЯ-ны баруун талд)
10:45-12:00 цагт НҮБ-ын Ерөнхий Ассемблейд Тогтвортой хөгжлийн зорилгууд батлагдсантай холбогдуулан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчид оролцож мэдээлэл (орчуулгатай) өгнө. Лавлах утас: 99135393
Сангийн яаманд
10:30 цагт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хуралтай.
БНХАУ-ын Элчин сайдын яаманд
17:00 цагт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын таван ахмад дайчинд ойн медаль гардуулахаар болжээ. Ойн медаль гардуулах ёслол болно. БНХАУ-ын хувьд зөвхөн Монголын ахмад дайчдад талархал илэрхийлэн энэхүү медалиа өгч байгаа аж. Харилцах утас: 99121715
ШӨХТГ-ын хурлын зааланд
11:30 цагт Авто машины дугуй түгжихийн шүүх хурлын шийдвэр, авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хянах шалгалтын дүн, Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, гарал үүслийн талаарх хяналт шалгалтын дүн, Их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдүүлсний хяналт шалтгалтын дүнгийн талаарх хэвлэлийн бага хуралтай. 95521020, 93133013
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагт "Шүүхийн шинэ менежмент", "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл" бүтээлийн нээлт сэдвүүдээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд цагтаа эхлэхийг анхаарна уу. Утас: 91912312, 70008028
СЭТГЭГДЭЛ БИЧИХ