Алга болсон иргэдийг мэнд олжээ

Амралтын өдрүүдэд хүн сураггүй алга болсон хэд хэдэн тохиолдол гарчээ. Орон нутгийн иргэд, онцгой байдлын алба хаагчид төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр яваад ойд төөрч холбоо тасарсан иргэн М /20 настай, эрэгтэй/-ийг орон нутгийн иргэд хайж, нэг хоногийн дараа Архангай аймгийн Хотонт сумын нутаг ”Дөвхөн хийд”-ийн арын ойгоос эсэн мэнд олжээ.
Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус багийн “Ташаа” гэдэг газар оршин суудаг Х /2 настай, эмэгтэй/ энэ сарын 25-ны өдрийн үдээс хойш алга болжээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Цагдаагийн байгууллагаас гурван алба хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 27 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 10:50 цагт эсэн мэнд олж сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн д/ч Б болон ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ