Цасанд боогджээ

img

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гаригт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогдож, аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна.

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгчээ.

 

Цаг агаарын байдал тогтворгүй нөхцөлд замд гарахгүй байхыг Онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ