Супер сар хиртлээ

img

АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгээс мэдээлсний дагуу өчигдөр шөнө супер сар хиртлээ. 1982 оноос хойш бүртгэгдээгүй супер сар хиртэлт буюу сарны бүтэн хиртэлт 72 минут үргэлжилсэн байна.

 

Сарны бүтэн хиртэлтийг Умард, Өмнөд Африк, Европ, Азийн баруун хэсэг болон Номхон далайн бүс нутгийнхан харж чаджээ. Хиртэлийн үеэр нар халхлагдаж, цаг агаар цочир хүйтэрсэн учир утас болон “wifi” ашиглахыг хориглосон байна.

 

Дэлхийн сүүдэр саран дээр туссаны улмаас сарны өнгө улаан харагддаг учир супер сар хэмээн нэрлэх болсон юм. Сарны бүтэн хиртэлт 1910, 1928, 1946, 1964, 1982 онд тохиож байжээ. Дараагийн сарны бүтэн хиртэлт 2033 оны наймдугаар сард тохино хэмээн “NASA” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ