Моди, Цукерберг нар уулзав

img

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Калифорни мужид байрлах дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй фэйсбүүк компанийн төв байранд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, захирал Марк Цукербергтай уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцжээ.

 

Моди “Эрх мэдлээ баталгаажуулах болон олон улсад танигдахад минь фэйсбүүк голлох үүргийг гүйцэтгэсэн. Би сошиал ертөнцөд их дуртай. Мэдээ, мэдээллээс хоцрохгүй, дэлхийн хүн байхыг хүсч буй бол сошиал ертөнцөд нэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайдыг ийнхүү хэлсний дараа Цукерберг “Бидний хийж буй ажлыг хүндэтгэсэнд баярлалаа. Бид зах хязгааргүй мэдээллийг эмх журамтай байлгахыг зорьдог. Нэг нэгнээ хүндэтгэсэн мэдээллийг фэйсбүүкт нийтлээсэй хэмээн хүсдэг” гэсэн байна. Тэд хоёр цаг орчим ярилцжээ.

 

2009 оноос Энэтхэгт фэйсбүүкийн хэрэглээ ихэссэн бөгөөд хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоогоор энэтхэгийн 43 сая 490 мянган хүн фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч аж. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ