Нинжа нарын ”эзэмшил”-д шилжсэн Гацуурт

img

 

Шөнийн 01.00 цагт аглаг хөвчийн нам жимийг эвдэн, амьтан адгуусыг ч үргээсэн моторын дуу хадаж, машин тэрэг сүлжилдэн, уулын оройд жим даган гэрэл тусч, энд тэнд галын оч гялс гялс хийн, хүмүүс хоорондоо чанга дуугаар ярилцах нь сонсогдоно. Уулын бэлээр бартаат автозамын уралдаанд оролцож байна гэж андуурмаар тоос, шаварт дарагдсан улсын дугааргүй хөнгөн тэрэг, портероос эхлээд 570, 200 гээд том том жип машинууд зөрөлдөн сүлжилдэнэ. 

 

Харанхуйн хаа нэгтээгээс гэнэт л хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн, уул руу явахад, тэдэнтэй зөрөлдөн уулнаас шуудайтай шороо нуруундаа үүрсэн хүмүүс бууцгаана. Толгой дээрээ гэрэл  тавьсан энэ хүмүүсийг харахаар ажлын хувцсаар жигдрээгүй болохоос биш шөнийн ээлжиндээ гарч байгаа уурхайчдыг санагдуулна. Гацууртын ордын шөнийн дүр зураг биднийг ийн угтав.

 

Манай сурвалжлах баг Гацууртын өнөөгийн байдлыг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тийш зорьсон нь энэ. Сэлэнгэ аймгийн нутагт орших Гацууртын орд руу сайжруулсан шороон замаар давхисаар хүрнэ. Гацууртын орд Ноён уулаас баруун тийш, 9 км-ийн зайд оршдог ажээ.  Энэ шороон замыг “Бороо гоулд”-ынхан зассан гэнэ. “Бороо гоулд” зөвхөн өөрсдийн кемпдээ л хамгаалалт гаргаж, бусдыг нь татан буулгажээ. Тиймээс Гацууртыг “Бүрэн цэнгэл” хамгаалалтын алба гэрээгээр хамгаалж байна.

 

500 нинжаг таван хамгаалагч хөөж гүйцэх үү?

 

 

Биднийг очиход хамгаалалтын албаныхан хүч нэмэгдүүлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэлээ. Хамгаалалтын албаныхны байрлах гэрийг тойрон улсын дугааргүй машинууд ярайн зогсчээ. Нинжа нар ч урдуур хойгуур нь сүлжилдэн явцгаана.

 

Тэдэнтэй ярилцах гэсэн боловч дөлж зугтан, зарим нь “Хүний зовлонд юунд нь дурлаад байгаа п... вэ” гэж хараалын үг урсган зөрөх нь шөнийн харанхуйд сүрдмээр бас хүйтэн. Хамгаалалтын албаны ахлагч Н.Доржоос  зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Энэ ууланд хичнээн хүн байна вэ?

 

-Одоо ууланд 500 орчим нинжа байна. Бид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Шөнийн цагаар уул руу гарч хөөж туугаад хүчрэхгүй. Өөдөөс чулуу шидэлдэг. Тиймээс бид тэдэнд архи ууж, хоорондоо зодолдохгүй байхыг л захидаг. Үнэндээ 500 орчим хүний өөдөөс 5-6 хамгаалагч хөөж тууж дийлэхгүй. Шөнө болохоор улсын дугааргүй машинууд хамгаалалтын хашлагыг сэтлэн энд тэндээс орж ирдэг. Машинууд бүгд улсын дугааргүй. Улсын дугаартай явааг нь дугаарыг нь хураан авдаг. Нэг удаа орон нутгийн цагдаагийнхантай хамтран уулнаас нинжа нарыг буулгасан. Гэвч цагдаа нар энд байнгын хамгаалалтад байхгүй болохоор тэднийг явангуут буцаад гараад ирцгээсэн. Та бүхэн уулын бэлээр гарч байгаа гэрлийг харж байна. Бүхэл бүтэн тосгоны дайтай гэрэл байгаа биз. Малгай дээрээ уурхайн зориулалтын гэрэл тавиад л ажилладаг.

 

-Хамгаалалттай хэрнээ машинууд чөлөөтэй сүлжилдэж байна. Хаагуур орж ирээд байна вэ?

 

-Энэ Гацууртын ордын ашиглалтын талбай. Өмнө нь олборлолт явуулж байсан. Зассан зам ихтэй. Тиймээс нэг амыг хаагаад нэмэргүй. Ар, өвөр талаасаа орж ирээд байна. Эд манай үйл ажиллагаанд саад учруулж, хүндрэлтэй байдаг. Энд байгаа машинаас гадна уулын оройд 40-50 машин байгаа. Нэг машинд дор хаяж 5-7 хүн сууж ирдэг. Бид хоёр сар гаруй хамгаалалтад ажиллаж байна. Биднийг ирэхэд 100 орчим хүн байсан. Хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Уулын бэлд нуугдсан машин зөндөө байгаа. Дайраад л ороод ирдэг. Араас нь хөөгөөд нэмэргүй, зугтчихна.

 

-Та бүхэн энэ хүмүүсийг одоо тарааж болохгүй юу?

 

-Шөнө очиж хэлээд нэмэргүй. Өөдөөс чулуу шиднэ. Өдөр нь очоод хүмүүсийг хоорондоо зодолдохгүй, архи уухыг байхыг анхааруулан, гуйж, аргадах маягаар л хэлж байна.  

 

-Та бүхэн ямар шаардлага тавьдаг вэ?

 

-Бид эдэнтэй маргалдаад байх шаардлагагүй. “Хориотой бүс рүү орлоо. Гар” гэдэг. Бидний өөдөөс “Монголын ард түмэн бид байгалийн хишгээ хүртэж байна” гэдэг. Өдрийн цагаар бол гараад явдаг. Шөнө нь маш хүндрэлтэй.

 

-Ямар багаж ашигладаг вэ?

 

-Мотор, молдок л ашиглаж байгаа.

Та нар одоо уул руу гарвал тэд өөдөөс чинь чулуу шил гээд янз бүрийн зүйл шиднэ.  Аюултай шүү хэмээв гэлээ.

Ийнхүү Гацууртын ордын урд аманд өдөр шөнийн аль ч цагт моторын дуу, нинжа нарын хөдөлгөөн тасардаггүй ажээ.

Өглөө үүр цайж, нар мандах үед уулнаа хүмүүсийн дуу багахан намжих хэдий ч моторын дуу үргэлжилнэ.

 

Бид хууль зөрчөөгүй, байгалийн хишгээ л хүртэж байгаа

 

 

Модны шаргал навч, мөнх ногоон гацуур хяруунд цохигдон гялтагнаж, хөл дор цас цавцайх байгалийн баян бүрд өглөөний нарны туяанд нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Ууланд өнөөх нинжа нарын дуу татарсан ч, моторын дуу тасралтгүй үргэлжилсээр. Нинжа нар өдөр уулын дээш зугтан бүгээд шөнөдөө орж ирдэг байна. Хамгаалалтын албаныхантай уул руу гарч, нинжа нарын ажлыг сонирхлоо.  

 

Энд тэнд ус, пиво, архины шил, элдэв хог хөглөрөн харагдах нь байгалийг бохирдуулж сүйтгэж байна даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. Залуу,  урт мод тайрч авчирсан  байна. Хажууд нь ил гал дүрэлзэнэ. Өдөр ч, шөнө ч галыг зогсоодоггүй бололтой. Магадгүй шөнөдөө түүдэг галын тоог нэмдэг болов уу байх, энд тэнд гал түлж байсныг илчлэх үнс, дутуу шатсан мод харагдана.  

Нинжа нар ажлаа үргэлжлүүлсээр, мотор түжигнэнэ. Нүхний доор байгаа нэг хэсэг  нь шуудай, шар савтай шороогоо дүүргэж, дээр байгаа хэсэг нь дамнуургатай олсоор дээш татна. Хүмүүсийн зарим нь нуруугаа наранд ээн амсхийх аж. Ихэнх нь эрчүүд хэдий ч цөөн бус эмэгтэй хүн ч байна. Шөнийн сүртэй, цохиод авахад ч бэлэн байхаар хүйтэн харц арай зөөлөрсөн юм уу, эсвэл "босс"-ууд нь явчихсан юм уу, нинжа нар биднийг ажин, дөлсхийн нүүр буруулан ажиллацгаах аж. Тэд нэг төлөөллөөрөө яриа өгүүлэхээр хэлэлцсэн бололтой. Баруунхараагаас ирсэн хэмээн өөрийгөө танилцуулж, нэрээ хэлэхийг хүсээгүй эрхэм бидэнтэй ярилцав.

 

-Энд хаанаас ирсэн хүмүүс байна вэ?

 

-Зүүнхараа, Түнхэл, Баруунхараа, Дархан-Уул гээд энд тэндээс л ирсэн хүмүүс байгаа. Бид хийх ажил байхгүй. Байгалийн хишгээ түүн амьжиргаагаа  залгуулж байна.  Нинжа нар Ноён уулыг бүслээд сүйтгэлээ гэж хэвлэлээр яриад байна лээ. Ноён уул чинь эндээс тээр хол. /зүүн тийш заав/. Бид худлаа яриагүй, хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй, байгалийнхаа хишгийг л хүртэж байна.

 

-Энд ирээд хэд хонож байна?

 

-Урд шөнө л ирлээ. Ашиггүй бол энд ирэхгүй. Ашигтай, талхны мөнгө олох гэж ирж байна. Зарим нь багажаа хураалгаад, 700 мянгаас нэг сая төгрөгийн хооронд шатаж байна.

 

-Энд хичнээн хэмжээний газар хамарч  байна вэ? Алтны гарц нь хэр байдаг бол. Хэр гүн бэ?

 

-Нэг шуудайнаас 20-30 грамм алт гардаг. Нийтдээ 30 метр газар. Биднийг цагдаа, хамгаалалтынхан хөөхөд зугтахаас өөр аргагүй. Энд эрсдэл гээд байхгүй. Нийт 6-8 метр гүн. Хүн үхэж үрэгдээгүй.

 

Цагдаа нар ирээд мотор хурааж машин журамлана. Зүүнхараад аваачаад бичиг баримтын зөрчилгүй машиныг 48 мянган төгрөгөөр торгоно. Дээр нь ядаж байхад бензин тосоор шатааж байна. Монголын амьдрал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ гэв.

 

Зүүнхараагаас ирсэн гэх бууралтай хэдэн үг солилоо. “Эмээ нь энд ирээд удаж байна. Нүх рүү ороод, шороо ухна гэж юу байх вэ. Энэ хүүхдүүдээс л ганц нэг чулуу гуйдаг юм. Амьдрал хүнд, хэцүү байгааг төр засгийнхан ойлгохгүй байна. Бид хэдэн бор төгрөг олохын төлөө л халуун, хүйтнийг ажрахгүй явж байна. Одоо ч сэрүү орж, ууланд хүйтэн байна. Гэтэл цагдаа нар ирээд л хөөж тууна. Хууль зөрчиж, байгалиа сүйтгэсэн зүйлгүй шүү дээ, бид. Байгалийнхаа хишгээс л хүртэх гэж амьдрахын эрхэнд зүтгэж байна. Иргэдэд ажил олдохгүй, амьдрахад хүнд байна. Социализмын үед хүн бүр ажилтай байлаа. Ингэж уул хадаар явж, бор хоногоо өнгөрөөх завтай хүн ч байгаагүй. Гэтэл одоо хийх ажилгүй, хэдэн биенээ хараад л сууж байна. Гадаадынхан биднээс илүү уул хадыг нурааж, байгалийг сүйтгэж байгаа шүү дээ. Бид ажлаа хийх гэж хөөгдөж, туугдан сандарч байна. Биднийг хөөж тууж, тэвдэж сандаргахгүйгээр ажиллуулах хэрэгтэй. Бид олсон алтаа Монголдоо тушааж байгаа шүү хэмээн учирлав.

 

Тэнд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь бололтой нэгэн рүү дөхөж очин, мэнд мэдээд хэдэн үг солихыг хичээв. Угийн үг дуу цөөтэй ч юм уу, эсвэл бэргээд байгаагаас уу   асуултад амандаа бувтнан хариулна. “Өөрөө хаанаас ирсэн бэ? Хөтөлөөс..., Энд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь юм аа даа? Би биш энэ... /хажууд сууж байсан нэгнийгээ ёвров/,  Ирээд хэд хонож байна, ашиг олж байна уу? Удаагүй ээ, гайгүй...”  Ийн  ганц нэг үг солилцох зуур хажууд байсан ч юм уу, эсвэл хаа нэгтэйгээс ажаад ирсэн үү, бүдүүн боргил дуутай хүн гэнэт “Юу гэж хүүхдээс элдэв юм шалгаагаад байгаа юм” гэж цочтол дуугарснаар  бидний яриа өндөрлөв.

 

Сарын өмнө 10 орчим алтны нүх байсан бол эдүгээ 20 давжээ. 4-5 метр ухахад алтны судал таардаг аж. Хоёр сар гаруйн хугацаанд Гацууртад алт олборлогчдын тоо ч өссөөр хагас мянгад хүрсэн байна.

 

Нөгөөтэйгүүр нинжа гэхээр амь зуулга залгуулах гэж байгаа амьжиргааны түвшин доогуур хэсэг бүлэг иргэд байдаг гэсэн ойлголт тэртээ 2000 онтой хамт ард хоцорч. Уулын том том машин хөлөглөн давхилдаж, Гацууртад нинжа нар машиныхаа маркаар бэл бэнчингээ харуулцгааж байна. Энд тэндээс 5-8 хүн нийлэн бүлэг болж ирцгээдэг бололтой. Нинжа нар шуудай чулуугаа Зүүнхараа явж тээрэмдүүлдэг байна. 50 кг-ын шуудай чулууг тээрэмдүүлэхэд 15 мянган төгрөг гэнэ.

 

Гацууртын урд амны хойд энгэрт моторын дуу тасралтгүй хадааж, түүдэг ноцоож, иргэд алт ухах ажлаа үргэлжлүүлсээр.

 

Хэдийгээр тэд “Бид хууль бус үйлдэл хийж, байгалиа сүйтгээгүй, хишиг хүртэх гэж байна” хэмээн цээжээ дэлдэж байгаа ч алт хайгсад шороонд даруулж, амь насаа эндээх, задгай галын улмаас түймэр дэгдээх зэрэг болзошгүй, Гацууртад хүн, байгаль аль аль нь  "аюултай бүс"-эд байна.

 

Нинжа нарыг хөөж, хаалт хийхээр модоор дамжин орж ирдэг

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнхтүвшин “Бид 10-аад хүний бүрэлдэхүүнтэй, хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй байх зорилготой ажиллаж байгаа. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтраад 20-оод удаагийн ажил зохион байгуулсан. Нийтдээ 2000-3000 орчим хүн, 600-700 машин техникийг  уулнаас албадан буулгасан. 20 гаруй мотор, молдокийг хэсэг хугацаанд хурааж авсан байдалтай байна. Сүүлийн үед бусад орон нутгаас хүмүүс ихээр орж ирж алт олборлож байна. Алт олборлогчид өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Алт ухагчдын 50 орчим хувь нь гадны хүмүүс. Хамгийн сүүлд бид “Бороо гоулд”-ын техник, төхөөрөмжийг дайчилж, 10 гаруй цэгт нүх ухаж хаалт хийсэн. Хөөж, буулгасан хүмүүүсээ дахин  Гацууртын орд руу оруулахгүй байх үүднээс машин, хүн орох боломжгүй хаалт хийсэн. Гэвч бидний хаасан хэсгийг тойрч, зулзаган модыг унагааж, модоор дамжин орж ирэх зөрчил гарсаар байна. Онцгой байдлын албан хаагчдаа ухсан нүхнүүдийг булуулсан. Гэтэл маргааш, нөгөөдрөөс нь буцаж модоор дамжин орж ирээд, булсан нүхийг дахин ухаж байна. Өнөөдрийн байдлаар Гацууртад байгаа хүний тоо 500-гаас дээш гарсан гэх  мэдээлэлтэй байна. Тиймээс бид “Бороо гоулд” компанийг эзэмшлийн газраа бидэнтэй хамтарч хамгаалж, харуул хамгаалалтыг нэмэгдүүлье гэсэн саналыг “Бороо гоулд” компанид тавьж байгаа. Эдгээр хүмүүс өдөрт нь шаардлага биелүүлээд буучихдаг ч шөнөдөө буцаад ирдэг. Байдал ийм байна” гэлээ.

 

Эндхийн байгаль орчны хэлтсийнхэн нинжа нарыг хөөж, тууж яваад машин техникээ эвдсэн байна. Мөн өөрдсийнхөө биед ч гэмтэл авчээ. Уул орой руу хүн хөөж яваад хөлөө мултлах зэрэг нь энүүхэнд гэнэ. “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн саяхан Дэлхийн бөө мөргөлийн холбооныхонтой ирээд явжээ. Тэд Ноён уулын орчим арга хэмжээ зохион мөргөл хийж байгаад буцсан байна. Ингэхдээ Гацууртын орд руу очоогүй аж. Харин тэд “Ноён уулд нинжа алга гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Нинжа нар Ноён уулд биш Гацууртад байгаа. Ноён уул, Гацуурт хоёр хоорондоо 6-9 км зайтай оршдог. Хоёр өөр газар” хэмээн улсын байцаагч н.Онон ярилаа.

 

Гацууртын алт чанар сайтай. “Хоёр шуудай чулуу “ланд 570” машины үнэ хүрч байна. Ченжүүд нэг шуудай сайн чанарын чулуу газар дээрээс нь 10 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Нэг шуудай чулуу 30 сая төгрөг хүрдэг. Алтны олдоц маш сайн гарч байна” гэх аман яриа нутгийн иргэдийн ам дамжин яригддаг байна. Энэ бүхэн нинжа нар гэлтгүй олны шуналыг хөдөлгөж, Гацууртыг зорих хүслийг өдөөдөг биз.

 

Гацууртын ордод төр хувь эзэмших үү, гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлээд ашиг хүртэх үү гэж төр, засгийнхан хавар, намрын парламентаар маргалдаж, төслийг хэдэнтээ буцаасан. Энэ хооронд Гацуурт нинжа нарын гарт, тэдний “эзэмшил”-д очин, хүрээлэл нь ч улам нэмэгдсээр байгаа аж.  Тиймээс алттай Гацууртыг “хүн сүрэг” бүрэн талхлахаас өмнө нэг шийд гаргах цаг нь болжээ.

 

Н.Энхбат

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
төрөөс цалин нэхээгүй, өөрийн ажилсаг чанараар мөнгө олдог хүмүүс шүүдээ. 112.72.13.253-аа чи хүрз ч барьж үзээгүй бэртэгчин гэдэгт итгэлтэй байна. Иймддуугуй лхэвтэж бай. ядуурал минь
2015-10-17
HOH MONGOL GISHUUN:
CENTERRA GOLDOD L OGCH BOLOHGUI HARIN MONGOLCHUUD UHVAL ZOVSHOORNOO
2015-10-01
зочин:
төр нь төр шиг байж чаддаггүйн харгай. Ингэх гэж л Гацууртыг улайоан эсэргүүцээд байсан шүү дээ
2015-10-01
хайгуулч:
нинжаа нарын ороод байгаа газар нь гацууртын ордод хамаагүй нөөц бодсон талбай биш шүү дээ гадаадынханы авах гэж байгаа талбай нь хөндийдөө байгаа ,зохицуулалттайгаар ашиглах хэрэгтэй яадаг юм монгол хүн монгол газар шорооноосоо хувь хүртэх хэрэгтэй шүү дээ. хувь хүртээн гэж амалсан одоо болтол хульхидаад байгаа биздээ. би хувьдаа дэмжиж байна болдогсон бол очиж зөвөлмөөр байна
2015-09-30
Bolj:
UANGA, GaNbaatar nar Odoo Hamgaalaaceee
2015-09-30
MINII ARD TUMEN UHAA UH:
UHAA UH MINII YADARSAN ARD TUMEN UHAG UHAAD YADAJ GANTS MASHIN GANTS GER AVAG L DEE AVILGACHID ENE ORDIIG CENTERRA GOLDOD BELEGLECHIHVEL HEN ARD TUMEND MASHIN GER BELEGLEH UU AVILGACHID LAV HEZEE CH ARD TUMNIIHEE TOLOO AJILLAHGUI TED ZUGEER L IDEJ UUNA EH ORNOO HUDALDANA TED ARD TUMNEE HARJ UZNE GEVEL ULGERIIN DALAI SHUU
2015-09-30
zochin:
ene asuudliig zasaj zalaruulahad tiim ch amarhan bish gedgiig bugd medej bgaa bolovch yun ter tom asuudal emnehi amidral.n eder tutam munge ged bugd yadarch zutgej bna
2015-09-30
zochin:
ajil hiiher odoo humuus tsalin ni mash muu baga bgaa bhor yamar ch amidral.n batalgaa baihgui ajil hiisen nertei ternees ni sariin zardalaa elbeg teleed hurimtlal baga ch gesen bii boldog gadnii amidral shig bish bhor 1 shuudai shoroo chuluu 30 saya geher ulam hunii shunal bii bolj bgan
2015-09-30
zochin:
ajil baihgui deer ni humuusiin setgelgeed buruu uzel bodold chigluulj baga hugatsaand ikh munge olj bgaa geher ingej shunaj bgan
2015-09-30
zochin:
uls ni haruitsad gadnii company.r uhuulj ard tumend neeree shudarga huvi hurteedeg bsan bol humuus ingehgui dandaa luivar bhor jiriin humuus iim baidald orj bgan
2015-09-30
Зочин:
Иргэний хөдөлгөөн, архилогичид Уяанга нар яасан бэ? Энэ уулаа хамгаалаачээ. Тэр хараана, хамгаална гэсэн бөө нар хаа байна аа?
2015-09-30
ganzaa:
nuguu irgnii hudulguunii, ih hurliin gishuun Ganbaatar, uyanga ,dabaasuren , bamtrdene, bayarsaihan,bolorchuluun geh met huuramch eh oronchdiin haruaigaar iim yum bolj bgaa yum .tiimees ene hohiroliig edgeer uls turchduus garguulah heregtei.er ni alich zasuiin ued iim hudalch ard tumnii ner barisan hudalch eh oronchid baidag yum .eniig ni zarim irged bidnii tuluu duugarch bn gej ih anduurah yumaa.mongoliin ard irged jaahanch gesen holiig harah heregtei bn.manai uls turchdiin medleg bolobsrol mash nimgen bn .zarim ni mongoldoo ih deed surguuliig munguur tugssun chadbargui humuus mugsuj bn. mun 2-3 ulsiin hel meddeg gej anketen deer bichsen bdag. jisheeni baterdene gishuu.edgeer humuus ter noyon uuland ochij ninjaa naraa taraa. ter irgnii hudulguunii udirdah humuusiig bugdiig ni bari horiood hohirliin asuudliig shiideh yostoi.
2015-09-30
Зочин:
Uynga ochij ene humuusiig taraana bahoo kkkk
2015-09-30
Зочин:
Nogoo surhii temtsegchid haana ybna be
2015-09-30
Зочин:
Nogoo surhii temtsegchid haana ybna be
2015-09-30
Зочин:
нинжа нэртэй хулгайчдыг алаачээ!!! Ажил хийх дургуй малнууд
2015-09-29
Зочин:
төрөөс цалин нэхээгүй, өөрийн ажилсаг чанараар мөнгө олдог хүмүүс шүүдээ. 112.72.13.253-аа чи хүрз ч барьж үзээгүй бэртэгчин гэдэгт итгэлтэй байна. Иймддуугуй лхэвтэж бай. ядуурал минь
dampuural:
Gatsuurtiig heden irgenii hodolgoon, bulgem, ulsiin ih hurliin heden dunhuu gishuud zargaldsaar bgaad ninja nart ogchihloo. Odoo ene khalkhgoliig hun nam, gazar tarialan holboo soliorsoor bgaad neg torliin ninja nart ogno doo
2015-09-29
Populistuudad.:
Ard tumen maani daanch oilgohgui yum da. yaj ch oilgoh be de udriinhu hoolni tuluu yvj bga ulsuud. Yunga Bolorchuluun Ganbaatar nar ene buhniig medej baigaa. Ylanguya Uyngaa chamaas neg zuil asuuy.Amlalt neheh ard tumni hudulguun yasan be. Daraagiin songuulid garah ner gund oloh sedev Noyon uul bizde. Daanch olin hun chinii tariig tanij de.
2015-09-29
Зочин:
Монгол орон хууль дүрэмгүй улс болж хувирч байна. Ганбаатар, Уянга, Б.Бат-Эрдэнэ мэтийн хуурамч эх орончид улс орныг мөхлийн ангал руу түлхэж байна.
2015-09-29
явуулга:
Өгөөш юм биш үү.
2015-09-29
Зочин:
Өмхий хархнууд. Бүгдийг бөмбөгд өөр арга байхгүй.
2015-09-29
po:
mongoldoo uldeh ymda uhag uhag 1ydarsan n mashin awj unag
2015-09-29
Зочин:
NOGOO LAG HOH MONGOL BULGEM GEED GUTSAAD BAISAN GARUUD YASAN BE HUDLAA OLSOGLON ZARLAAD BAISAN GARUUD!!!
2015-09-29
kkk:
олсон алтаа хятадад хямдхан зарна. Олсон мөнгөөрөө архи хүүхэнд өгнө. За арай гайгүй бол япон солонгос комиссийн машин нэгийг авна. тэрнээс нэг их илүү гардаггүй шд. Харин тэр том том машинтай гарууд нөгөө хэдээсээ татвар авдаг шорон ороноор орж гарсан боссууд байна шүү. Тэд бол томоо том ер нь тэд л удирддаг юм бишүү. Өөрөө нүхэнд орох ч үгүй ийшээ ор тийшээ гар гээд л хөндлөн юм биш үү.
2015-09-29
Болд:
Улс ядуу.иргэдийн амьдрал ямар болж байна ухаж амьдархаас өөр яадийн.улсаас албан тушаалаа ашиглаж их багаар мөнгө идээгүй монгол гэж байн уу бүгд л хулгайлдаг биз дээавилга.энэ хүмүүс бас амьдармаар байна шд.
2015-09-29
Zochin:
Yagaad Mongol humuus, Mongoliin ard tumniig ninja geed tohuurhaad baigaa ym be.Senterragould zahialj mongo tolj Mongolchuudiig hagaralduulj bichuulsen baih
2015-09-29
Mongol:
Ard tumen tuildaa tulaad l uhaj bna.Ard tumniihee heg hesgiig yund ninja gej hunees gaduur uzej nerlej baigaa ym be?Tor zasag ny ard tumnee ajliin bairaar hangaagui baihad ene humuusiin zov shuu dee.Boroogiin 40 tn altiig hulgailsan Senterragould bish harin dotoodiin kompaniudaar uhuulah heregtei.Esvel Ninja gej ene setguulchid doromjluulj baigaa Mongol ard tumen uhag
2015-09-29
DOOD TALIIN AL NERTEI P.I.SDAD NINJAGAAS:
CHAM SHIG CHIIGNII HORHOI CHADDAGUI L BAIHGUI 4 TOOSGON HANA DORVOLJIN SHIREENIIHEE ARAASAA GARCH UZEEGUI GAR HICHNEEN MAILAAD YAH VE DEE ARD TUMEN UHSAAR L BAIH BOLNO HOGIIN BOGSNII TSAGAAN HORHOI MIN
2015-09-28
Ал:
Монголоороо нийлж энэ өмхий нинжа гэгдээд байгаа бааснуудыг алж устгах хэрэгтэйшд, машинуудыг нь шатаая, хужаа нар л ард нь байгаа биздээ, Монголыг минь энэ өмхий нинжа гэгчид арай хэтэрхий доромжилж байгаа юм биш үү
2015-09-28
Bi:
Аваргуудад 16 оны сонгууль чухал болохоос ард тумэн луувангаа иднэ уу лаагаа иднэ уу хамаа байхгуй... харин эсрэгээрээ Гацуурт гэж гое сэдвээр шоудахаа мэднэ... даан ч миний монголчууд тэнэгдээ дандаа хулхидуулна 16 оныг харцгаая.
2015-09-28
MINII ARD TUMEN UHAGEE SAIN UH:
MINII YADARSAN ARD TUMEN UHAGEE ENE AVILGACHID YAMAR ARD TUMEN EH ORNOO BODOH BISH TEDNII BODDOG YUM NI YAJ EH ORNOO HUDALDAJ HURDAN BAYJIH VE GEHEES OOR ZUILIIG BODOHGUI SHUUDEE
2015-09-28
zochin:
Minii monggoliin ard tvvmmeen eeh orniihoo hishidiigg hvvrtyeh hereggtei.zov.zov. bi ch desen margaash yvnaa.bi tetgevriin hvvn tetgevriin hvn.ogch baigaa tetgevver hvreltsehgvi vneheer
2015-09-28
ARD TUMEN IDEGEE:
GADAADIIN LUIVARCHIDTAI NIILSEN AVILGACHIN HULGAICH NAR IDEJ BAISNAAS ARD TUMEN IDSEN NI DEEREE ARAI OLON HUN OROH ORONTOI OOCHIH AYGATAI BOLNO CENTERRA GOLD ENE ORDIIG UHAAD MONGOLCHUUD BAYJINA GEVEL JINHENE ULGER SHUU TATVARIIN MONGOOR NI MANAI AVILGACHID YAJ TANSAGLAJ HIIJ ASHIGGUI ZUILD ZARTSUULJ UREN TARAN HIIDGIIG BID UZEHEEREE L NEG BOLLOO
2015-09-28
Амгаа:
Яахнав хөөрхийс. Угаасаа эднүүсээр ухуулах гэж л шийдвэр гаргаа биз дээ.
2015-09-28
Амгаа:
Шийдээ аль дээр гаргачихсан шүү дээ. Нинжа нарт ухуулахаар өгье гээд. Ард түмнээрээ л дэмжсэн санагдах юм. Одоо юундаа эргэж буцаад байгаа юм.
2015-09-28
Нинжануудад:
Уянга, Хиншүү, Ганбаатар, эргүү бөх нар очиж энэ нинжануудыг явуулаач
2015-09-28
Амгаа:
Яахнав хөөрхийс. Угаасаа эднүүсээр ухуулах гэж л шийдвэр гаргаа биз дээ.
w:
talbai deer heden hun jagsahad tsereg tsagdaagaa ashiglahdaa manaihan garguud yum bnaleeshdee odoo tegvel tednuusiigee ashiglaachee yamar sonin humuus ve
2015-09-28
tovan:
mongolchuud idej baival boloodoo, tehdee zuv tehnologior, soyliin uvuudee hamgaalj ideereedee
2015-09-28
DOOR IRGEN GESEN MALD:
BITGII OLON YUM HUTS UYANGA GISHUUN BOL ARD TUMNIIHEE TOLOO UG HELDEG OHIN CHAM ERGUU TOLGOILSON MAL BISH
2015-09-28
Зочин:
CHI BITGII MAL YUM YARIAD BAI NAAD ORDIIG CHIN AVILGACHID CENTERRA GOLD NERTEI LUIVARCHDAD 80 HUVIIG NI OGNO GECHIHEED YAVJ BAIGAAG MEDEHGUI BAINA UU TEGVEL MONGOLCHUUDAD SHIRHEG ALTNII CH ASHIG IREHGUI INGEJ OORSDOO UHVAL 10 MYANGAN HUN BAYJIH NOOTS BAIGAA BAIGAL DELHIIG SONOOHIIN TUHAID NINJA NARAAS ILUU TOM TEHNIK ASHIGLASAN KOMPANIUD MONGOL ORNIIG YAJ TAM BOLGOSNIIG ERH BISH MEDEH BAILGUI TEDNIIGEE YANZLUULAAGUI BAIJ ODOO ENE ORDOO CENTERRA GOLDOD BELEGLECHIHEED DARAA NI BAIGALIA SERGEENE GEVEL JINHEN ULGER BOLOH BAILGUI
2015-09-28
Зочин:
BITGII HUTSAA HOH MONGOL BULGEM CHINII BODDOG SHIG ARD TUMNIIHEE ESREG GARAA HODOLGODOGGUI YUM HARIN GADAADIIN LUIVARCHDAD BAYLGAA UNEGUI BELEGLEGCHDIIN ESREG TEMTSDEG YUM
2015-09-28
irgen:
Uyanga gishuun jinhene avligalch baij dee?
2015-09-28
AA BITGII HUTS:
AA BITGII OLON YUM HUTSAAD BAI TEGEED GADNII LUIVARCHDAD OGCHIHOOD HOOSON GUILGACHID HEVEEREE ULDSEN GOY BAINA UU TEGEED CH ULSAD TATVAR GEJ OCHSON MONGO NI HEDEN AJILGUI HULGAICH AVILGACHIN DARGA NARIIN GARIIN SALAAGAAR URSAAD ALGA BOLDGIIG BID YAMAR MEDEHGUI BISH
2015-09-28
irgen:
Uyanga gishuun ooroo ted naraas avligal avch baisan yom bish uu? ugui yom bol gazar deer ni ochij noyon uulaa avraaachee?
2015-09-28
zochin:
Deg juramgui baidlyg devergej tatvarguigeer uhaj avch bgaa yum bn l daa. Uuniig demjeed baival 7 saryn 1 nees ch hetsuu yum boloh vii dee.Uyanga 7 saryn 1 nd mun ch ikh orilj baisan daa.Hatgaj hagaralduulahdaa muugui l yum bn. Hiij biteesen n yu bna ve.Uuruu ochij naad humuusdee Mongol ulsynhaa huuli durmiig helj uguuch.
2015-09-28
AA BITGII HUTS:
AA BITGII OLON YUM HUTSAAD BAI TEGEED GADNII LUIVARCHDAD OGCHIHOOD HOOSON GUILGACHID HEVEEREE ULDSEN GOY BAINA UU TEGEED CH ULSAD TATVAR GEJ OCHSON MONGO NI HEDEN AJILGUI HULGAICH AVILGACHIN DARGA NARIIN GARIIN SALAAGAAR URSAAD ALGA BOLDGIIG BID YAMAR MEDEHGUI BISH
мр:
иргэд нь ажилгүйдээ л ийшээ ирэж байна хэн буруутай ТӨР, газар нутаг, түүний хэвлий дэх баялаг төрийн, иргэний өмч энэ өмчөө хамгаалж чадахгүй байгаагын буруутан нь хэн бэ? ТӨР хаашдаа иргэдээ ажилтай орлогтой байлгана гэж сонгогдсон АН ажлаа хийж чадсангүй яах ёстой вэ? СОНГУУЛИА дахин явуулж сонголтоо эргэж харах. чадваргүй, чадалгүй, бодолгүй, боловсон хүчнгүй нам төрөөр, улсаар хэрхэн тоглож болохыг харлаа одоо хангалттай бишүү???
2015-09-28
DOORH HEDEN UHRIIN UDAMTAI TENEGUUDED:
TEGEED ALI DEER GEJ CENTERRA GOLDOOR UHUULAAD ALTNIIHAA 80 HUVIIG TEDEND OGCHIHOOD TEGEED BAIGALIA SUITGUULJ ORVONGOOR NI ERGUULCHIHEED OORSDOO ZARTS BARLAGIIG NI HIICHIHEED YADUU HOOSON ULDSEN NI DEER GEJ UU UHERIIN UDAM MALNUUDAA CENTERRA GOLD AJILBAL END 500 HUNEER BARLAG HIILGUULJ GAZAR UHUULNA TEGEED ALT NI DUUSHAAR HOOSON SHOROON DEER NI HAYCHIHAAD ZAILAAD ALGA BOLNO HARIN BID OORSDOO UHVAL BARAG 10 MYANGAN HUNIIG OLHON TERBUMTAN BOLGOH NOOTS BII SHUU ENE UULAND USAN GUZEELSEN OLGOI TOLGOILSON UHERNUUD
2015-09-28
Иргэн:
Болорчулуун Фингшу Ганбаа Уянга нар мэдээгүй байна л даа мэдсэн бол наад хэдийг чинь очоод мөнгө нэхээд баллаад хаячихгүй юу.
2015-09-28
мр:
иргэд нь ажилгүйдээ л ийшээ ирэж байна хэн буруутай ТӨР, газар нутаг, түүний хэвлий дэх баялаг төрийн, иргэний өмч энэ өмчөө хамгаалж чадахгүй байгаагын буруутан нь хэн бэ? ТӨР хаашдаа иргэдээ ажилтай орлогтой байлгана гэж сонгогдсон АН ажлаа хийж чадсангүй яах ёстой вэ? СОНГУУЛИА дахин явуулж сонголтоо эргэж харах. чадваргүй, чадалгүй, бодолгүй, боловсон хүчнгүй нам төрөөр, улсаар хэрхэн тоглож болохыг харлаа одоо хангалттай бишүү???
иргэн:
Нөгөө олон юм яриад байсан Босоо хөх монголынхон хаана байна, дунд нь орчихсон цохиж яваа юм биш бээз?? Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ дээ, төрийн хатуу нударгыг эд нарт л жинхэнэ ёсоор нь амсуулах ёстой доо...
2015-09-28
Зочин:
BITGII HUTSAA HOH MONGOL BULGEM CHINII BODDOG SHIG ARD TUMNIIHEE ESREG GARAA HODOLGODOGGUI YUM HARIN GADAADIIN LUIVARCHDAD BAYLGAA UNEGUI BELEGLEGCHDIIN ESREG TEMTSDEG YUM
IRGEN:
TOR ZASAG MAANI YMAR ARCHAAGUI YM BEE BUGDIIN BUUDAACHEEE BIDBII BAIIGAL DELHIIG DURAARAA SUITGEJ BNSHDEEEEEEE.BUH ALTIIG NI HYTADUUD AVAD L DUUSNA NADHAA YARALTAI BOLIULACHEE ERH MEDKLTNUUD HARJ BGAA BIZ DEE YARALTAI TSAGDAA HUCHNIIHENG YVUULAAD BUGDIIG NI BARIJ SHUUHED DUUDAACH.
2015-09-28
Зочин:
CHI BITGII MAL YUM YARIAD BAI NAAD ORDIIG CHIN AVILGACHID CENTERRA GOLD NERTEI LUIVARCHDAD 80 HUVIIG NI OGNO GECHIHEED YAVJ BAIGAAG MEDEHGUI BAINA UU TEGVEL MONGOLCHUUDAD SHIRHEG ALTNII CH ASHIG IREHGUI INGEJ OORSDOO UHVAL 10 MYANGAN HUN BAYJIH NOOTS BAIGAA BAIGAL DELHIIG SONOOHIIN TUHAID NINJA NARAAS ILUU TOM TEHNIK ASHIGLASAN KOMPANIUD MONGOL ORNIIG YAJ TAM BOLGOSNIIG ERH BISH MEDEH BAILGUI TEDNIIGEE YANZLUULAAGUI BAIJ ODOO ENE ORDOO CENTERRA GOLDOD BELEGLECHIHEED DARAA NI BAIGALIA SERGEENE GEVEL JINHEN ULGER BOLOH BAILGUI
zochin:
Ninja geed herlechihjee.Ed chin Mongol ulsiin irged bidnii l neg heseg.Harin Senterragould bol hariinhan.Bidniig hezee ch orovdoj hairlahgui
2015-09-28
lalaruudiig shuud buud:
ene ninja nertei lalaruudiig shuud buudaj al
2015-09-28
популизмаа гэж:
Энэ алт улсын санд орохгүй бүгд урагшаа гарна. төсөвт ганц төгрөг ч орохгүй. уул ус нь сэглүүлээд хаягдана. их хурлын эх оронч гээд байсан гишүүд булш бунхан сүйднэ гээд байсан хүмүүс өөрсдөө ухуулаад байгаа бус уу. Уянгаа Ганбаатартангууд очоод зогсоовол яасан юм бэ
2015-09-28
HUNII NOHOI IDEHEER OORIIN NOHOI IDEG:
MINII ARD TUMEN SAIN BAINA MUUSAIN GADNIIHANTAI NIILSEN AVILGACHDAD OGCH BOLOHGUI MINII ARD TUMEN HARIN OORSDOO UHAJ BOLNOO SAIN UH SAIN BAYJAAD AVHA HEREGTEI NAANA CHIN MASH IH ALT BAIGAA SHUU SAIN UH SAIN BAYJ GADNII LUIVARCHDAD OGCH BOLOHGUI SHUU HUNII NOHOI IDEHEER OORIIN NOHOI IDEG
2015-09-28